Бид тоймлоё, Та унш

2018.12.20 Пүрэв                                                    -10°C   2,636.67  Жаргал ирнэ

Чухлыг тоймлоё


Жирэмсэн эх, 0-5 насны хүүхдийг сувилалд үнэгүй амраана

Агаарын бохирдлын оргил үе буюу 12/25-3/15 хүртэл жирэмсэн эх, 0-5 насны хүүхдийг 5 хоног сувилалд үнэгүй амраахаар боллоо. Үүнд ₮5 тэрбум шаардлагатай бөгөөд уг асуудал Баасан гарагт эцэслэн батлагдах юм.

Бүгдийг нь амраахгүй шүү!

СХД, БЗД зэрэг утааны голомтод амьдарч буй жирэмсэн эх, амьжиргааны түвшин тодорхойлох судалгааны 409 ба түүнээс доош оноотой өрхийн 0-5 настай хүүхдийг л үнэгүй амраана. Одоогоор 10.600 жирэмсэн эх, 65 мянган 0-5 насны хүүхэд хамрагдах тооцоо гарчээ.

Иргэд эсэргүүцэж байна

“Өнөө маргаашаа аргацаасан, үр дүнгүй шийдвэр. Үүнд хамрагдахгүй иргэд уушгигүй юмуу” гэх зэргээр иргэд шүүмжилж эхэллээ. Харин оронд нь ₮5 тэрбумаар сургууль цэцэрлэг барих, гэр хорооллын өрхөд агаар шүүгч тараах, орон сууцжуулах зэрэг дорвитой ажил хийх нь зөв гэлээ.


Дэлхийн жишигт нийцсэн нисэх буудал

Японы ЗГ-ын 55.4 тэрбум иений санхүүжилтээр баригдаж буй Хөшигийн хөндийн нисэх буудал 7 сард ашиглалтад орохоор боллоо. Уг буудлын 51%-г Япон, 49%-г Монгол эзэмших ба ЕС У.Хүрэлсүх өнгөрсөн 7 хоногт Японд айлчлах үеэрээ манай талд 30 жилийн дараа 100% шилжих байсан гэрээг 15 жил болгожээ. Нисэх буудлын барилгын ажил 2013 онд эхэлсэн ба одоогоор 98.9% гүйцэтгэлтэй байна.


Албан хаагчдад нэмэгдэл хөлс олгоно    

ЗГ-аас төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдын мэргэшлийн зэрэг, ажилласан жил, илүү цагаар ажиллах, ур чадвар, хөдөлмөрийн нөхцөл зэргийг харгалзан нэмэгдэл цалин олгох журмыг баталлаа. Тухайлбал, хамгийн багадаа 6-10 жил ажилласан бол 5%, 26-аас дээш бол 25%-ийн нэмэгдэл олгох гэнэ. Мөн илүү цаг, амралтын өдрөөр ажиллуулсан бол нэмэгдэл хөлс олгох эсвэл нөхөн амраах ба уг журмыг 2020/1/1-ээс мөрдөх юм.


Ганцаардал 3 насны үечлэлтэй

Хүмүүс 20 насны сүүл, 50 насны дунд, 80 насны сүүл үед ганцаарддаг гэдгийг Америкийн эрдэмтэд тогтоолоо. Тодруулбал, 20 насандаа олон сонголттой тулгарч стресстдэг бол 50 настайд эрүүл мэнд нь муудаж эхэлдэг байна. Харин 80 насанд эрүүл мэнд, санхүү гээд бүх зүйл нь доройтож ойр дотныхон нь нас барснаас болж ганцаарддаг байна. Ганцаардлаас болж сэтгэхүй муудах, цусны даралт ихсэх, зүрх судасны өвчин, хөгжлийн бэрхшээл, сэтгэл гутралд ордог гэнэ.


Энэ онд 63 сэтгүүлч амиа алджээ

Энэ нь өмнөх оноос 18-аар их байгаа юм. Үүнээс Афганистанд 15, Сирид 11, Мексикт 9, Йеменд 8 сэтгүүлч амиа алдсан байна. Мөн 348 сэтгүүлч шоронд хоригдсон ба сэтгүүлчдийн ихэнх нь улс төрчдийг шүүмжилснээс болж захиалгат аллагын хохирогч болжээ. Харин зарим нь ажлаа хийж яваад террорист халдлагад өртсөн байна.

Таны сонорт


Image result for snow storm icon Баруун аймгийн нутгийн хойд хэсгээр өнөөдөр бага зэргийн цас орно.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал



Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр