Бид тоймлоё, Та унш

2018.10.11 Пүрэв                                13°C   2,565.99  Хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ


Өнөөдөр болох үйл явдал

  • Дэлхийн хараагаа хамгаалах өдөр
  • ОУ-ын эмэгтэй хүүхдийн өдөр  

Чухлыг тоймлоё


Утааны эсрэг чангарч буй төсөв

Энэ өвөл утаанд ₮154 тэрбумыг төсөвлөж, 3000 гаруй уурын зууханд утаа шүүгч, 100 мянган өрхөд индукцийн халаалт тавих, шөнийн тарифын хөнгөлөлт, сайжруулсан түлш зэрэгт зарцуулах гэнэ.

Өнгөрсөн хугацаанд хэдийг зарцуулав?

2007-2016 онд ₮119.7 тэрбумыг утаагүй зуух, гэрийн дулаалга, утааны вэбсайт, автобусны хосолмол хөдөлгүүр зэрэгт зарцуулсан ч өнөөдөр УБ утаатай хэвээр л байна.

Утааны уршиг

Хамгийн сүүлд Тайваний судлаачид утаа амны хорт хавдрын эрсдэлийг ихэсгэдгийг тогтоосон. Мөн хөх, уушги, улаан хоолой, нойр булчирхайн хорт хавдар үүсгэж, ихэст нөлөөлдөг нь аль хэдийн нотлогдсон юм.


Оюутолгойн гэрээг сайжруулна

ОТ болон Рио Тинтотой ЗГ хэлэлцсэний дүнд Монголын ашиг хүртэх хугацааг наашлуулах, ЭЗ-н дарамтыг бууруулах зэрэг 5 асуудлаар санамж бичиг байгуулахаар болов. Мөн дотоодоос эрчим хүч авах маргаантай асуудлыг шийдвэрлэн Тавантолгойд цахилгаан станц барихаар болжээ. ОТ нь жилд $150 саяын эрчим хүч гаднаас авдаг юм.


Боловсролын салбар бүрэн цахим системд шилжинэ

Гэхдээ 2019 онд. Ингэснээр багш нар салбарын сайддаа санал хүсэлтээ шууд хүргэж, эцэг эхчүүд интернетээр дүн, ирц зэргийг хардаг болно. ESIS гэх апп-г утсандаа суулгаж, багш эцэг эх хоорондоо шууд холбогдож, сурах бичиг, сургалтын материал, гэрийн даалгавар, ирцийн бүртгэл, явцын үнэлгээ, улирлын дүнг зэргийг солилцох юм.


Трамп-Ким нар сонгуулийн дараа уулзана

Тэдний 2 дахь уулзалт 11/6-ны Америкийн конгрессын сонгуулийн дараа болох гэнэ. Одоогоор уулзалт болох газар, хэлэлцэх асуудлын талаар зөвшилцөж байна. Трамп-Кимийн анхны дээд хэмжээний уулзалт 6/12-нд Сингапурт болж, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгоход хамтрахаар тохирсон юм.

Таны сонорт


Нүдний эмч нар үнэгүй үзлэг хийнэ.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр