Бид тоймлоё, Та унш

2019.07.29 Даваа                                                  17°C   2,664.10  Өлзийтэй сайн

Чухлыг тоймлоё 


Ерөнхийлөгч Америкт айлчилж байна 

Тэрээр 8/3 хүртэл Америкт албан ёсны айлчлал хийж байгаа ба Америкийн ерөнхийлөгч Доналд Трамптай ганцаарчлан уулзаж, өргөтгөсөн хэлэлцээ хийнэ. 

Айлчлалын гол зорилго юу вэ? 

Гуравдагч хөршийн худалдааны хуулийг батлуулах. Өнгөрсөн оноос эхлэн яригдаж буй тус хуулийг Конгресст дахин өргөн барьсан юм. Энэхүү хууль батлагдсанаар Монголын оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг Америк руу татваргүй экспортлох нөхцөл бүрдэнэ. 

$1 тэрбумын ашиг… 

Бид оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнээ татваргүй гаргаж чадвал $1 тэрбумын экспорт бий болж, 200 мянган малчин айл, хэдэн мянган оёдолчин сүлжигч нар ажлын байртай болно. Тус хуулийг хэд хэдэн сенатын гишүүн дэмжинэ гэдгээ мэдэгдээд байгаа ч батлагдах эсэх нь тодорхойгүй байна. 


Зам тээврийн ослыг онлайнаар бүртгэдэг болно

8/1-ээс эхлэн хүн гэмтээгүй зам тээврийн ослын дуудлагыг тусгай утас болон апп-р бүртгэдэг боллоо. Жолооч нар Албан журмын даатгал апп-г утсандаа суулгаснаар ослын дуудлагыг өгөх боломжтой юм. Ингэснээр мөнгө торгууль ногдуулж, давхар оноо хасдаг явдал арилах ба апп-р дуудлага өгсөн тохиолдолд 5 оноо хасалгүйгээр зөвхөн ₮100 мянгаар торгоно. Харин ослын улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохирсон бол заавал цагдаа дуудах шаардлагатай.


Газрын мэдээллийг гар утаснаасаа 

Газрын биржийн цахим систем нээгдэж, газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт, газрын үнэ, кадастрын зураг, гэрчилгээний хуулбар гээд бүхий л мэдээллийг онлайнаар авдаг боллоо. Мөн иргэд өөрийн газраа худалдах, түрээслэх зараа үнэ төлбөргүй байрлуулах боломжтой юм. Тус сайтаар дамжуулан 7/31-нд 7 байршилд цахим дуудлага худалдаа зохион байгуулна. 


Ким Жон Уны анхааруулга 

Хойд Солонгосын Япон тэнгис руу 7/25-нд харвасан 2 пуужин Өмнөд Солонгосын армид өгсөн анхааруулга гэнэ. Учир нь Өмнөдийн арми Хойдын анхааруулгыг үл тоон цэргийн сургуулилт хийсээр байгаа юм. Пуужингийн туршилтыг удирдагч Ким Жон Ун тусгайлан зохион байгуулсан ба пуужингууд шинэ төрлийнх байжээ. Харин Өмнөдийн тал пуужингийн туршилт нь Солонгосын хойгийн тогтвортой байдлыг алдагдуулах зорилготой заналхийлэл гэж үзсэн юм.


Яагаад заавал Швед гэж? 

Швед нь дэлхийн хамгийн баян орнуудын нэг бөгөөд иргэдийн соёл, байгаль, интернетийн хурдаараа бусад орноос илүү юм. Хэдийгээр татвар өндөр хэдий ч жилийн орлого тань ₮5.6 саяас бага бол татвараас чөлөөлнө. Мөн шинэ ажилтнуудад хамгийн багадаа 35 хоногийн цалинтай амралт, шинэхэн эцэг эхэд 480 хоногийн цалинтай чөлөө өгдөг гээд олон давуу талтай. Гэвч Шведэд орон сууцны хүрэлцээ муу, амьдралын өртөг өндөр юм. Жнь: энгийн педикюр ₮140-240 мянга, такси км нь ₮15 мянга ба жолооны үнэмлэхийн хугацаа дуусвал хэдэн ч жилийн туршлагатай байсан ₮1.1-4.2 саяар дахин сургалтад суух ёстой. Гэсэн ч тус улсад таатай нөхцөл ихтэй учир амьдрахад тохиромжтой орнуудын 1 маргаангүй мөн юм.  

Таны сонорт


Related image Сансрын туннелиэс Зүүн 4 зам хүртэлх туслах замыг 8/4 хүртэл хэсэгчлэн хаана.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал  


 

Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр