Дэлхийг нөмөрсөн цар тахал Монгол Улсыг тойрсонгүй. Өдөр ирэх тусам нөхцөл байдал хүндэрсээр байна. Хүнд хэцүү энэ үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх сураг алга. Долоо хоног бүрийн Засгийн газрын хуралдаан дээр л харагдахаас цаашгүй байна.

Уг нь ийм хүнд үед цар тахалтай нүүр тулан тэмцэж байгаа эрүүл мэнд, онцгой, цагдаагийн албан хаагчид, тэдэнд тулгамдаж байгаа асуудалтай өөрөө нүүр тулан танилцаж газар дээр нь шийдэж явах ёстой. Ядаж л энэ нь зөв шийдвэр гаргахад тустай.

Харин манай сайд дарга нар сошиалаар ажлаа хийж шийдвэр гаргадаг талтай болоод байна. Сошиал шийдвэр сүүлийн үед ямар олноор гарав. Эцэст нь сошиал бүх нийтийг төлөөлж, тэдний байр суурийг илэрхийлж чадахгүй. Өдөр өдрөөр нэмэгдэж байгаа халдварын голомтыг хумихад бодитой, дорвитой зөв шийдэл л дутагдаж байна. Үүний тулд Ерөнхий сайд та ард түмний дунд орж ажилламаар байна.

Эх сурвалж: udriintoim.mn Г.НЯМ