Британийн тэрбумтан, “Формула-1”-ийг 1970-аад оны эхнээс олон жил удирдаж байсан Берни Экклестон 89 насандаа удахгүй үрийн зулай үнэрлэнэ. Өөрөөс нь 45 дүү эхнэр Фабиана Флоси нь жирэмсэн бөгөөд тэд 2012 онд гэрлэжээ. Ирэх аравдугаар сард 90 нас хүрэх Берни Экклестон хэлэхдээ, бусад эцэг эхийн нэгэн адил эрүүл саруул хүүхэд гараасай гэсэн ганцхан хүсэл бидэнд байна гэж онцоллоо.

Тэрбээр, тулгар эхнэрийн хамт Бразил улсын Сан-Паулугийн хойд хэсэгт байдаг харшдаа коронавирусийн цар тахал тусахаас сэргийлсэн тусгай дэглэмд амьдарч байна. Берни Экклестоны хувьд мөдхөн шинээр мэндлэх үр нь түүний дөрөв дэх хүүхэд юм. Анхны эхнэр Иви Бамфордоос гарсан охин Дебора (65 настай), хоёр дахь эхнэр Славика Радичийн  хоёр охин Тамара (35), Петра (31) нь дүүтэй болж болж буйдаа баяртай байгаа гэнэ.

“Формула 1”-ийг дэлхийн брэнд тэмцээн, мөнгөний машин болгосон  Берни Экклестон нь 2016 онд Америкийн “Либерти Медиа” концернд дөрвөн тэрбум ам.долларын хувьцаа зарж олныг шуугиулж байлаа.