Францын нэгэн хотод 40 гаруй насны монгол эмэгтэй коронавирусийн халдвар авсан байж болзошгүй сэжигтэй тохиолдлоор эмчлүүлж эхэлжээ.

Тэрээр анх ханиалгаж, цээжээр өвдсөн, амьсгалахад хүндрэлтэй гэх зовиуртайгаар эмнэлэгт хандсан байна. Хүлээн авсан эмнэлэг нь эмэгтэйг тусгаарлаж, шинжилгээ авч эхэлжээ.  Одоогоор монгол эмэгтэйн биеийн байдал дээрдэж байгаа аж.

Харин Монгол Улсын Гадаад харилцааны яамны зүгээс уг мэдээллийг үгүйсгэсээр байгаа юм.

Эх сурвалж: udriintoim.mn Г.НЯМ