Бид тоймлоё, Та унш

2019.09.09 Даваа                                                 17°C  2,671.58  Эрхтэн хурц болно

Чухлыг тоймлоё 


Фэйсбүүкээр болзоорой

Фэйсбүүкийн Dating үйлчилгээ олонд танилцуулсанаас жилийн дараа ашиглагдаж эхэллээ. Одоогоор Америк, Канад, Аргентин, Бразил, Сингапур, Тайланд зэрэг 20 улс тус үйлчилгээг ашиглах эрхтэй ба Монголд болзооны үйлчилгээ хараахан нэвтрээгүй байна. 

Болзооны үйлчилгээний тухай, 

18-аас дээш насны бүх фэйсбүүк хэрэглэгчид танилцах хаяг нээх боломжтой. Dating үйлчилгээ нь бусад танилцах апп шиг зураг, видео, төлбөр, линк илгээж болохгүй ба зөвхөн мессеж явуулна. Мөн Фэйсбүүк, Инстаграмын зургаа шэйрлэх, дагагчдаа харж явдаг хүнийхээ жагсаалтад оруулж болно.

Гэхдээ аюулгүй байдлыг бүү мартаарай!

Фэйсбүүк компани сүүлийн 1 жилд аюулгүй байдлаа сайжруулж байгаа ч хэт хувийн мэдээллээ Фэйсбүүктээ байрлуулах нь асуудалтай гэж судлаачид үзжээ. Хэдийгээр болзооны үйлчилгээ дөнгөж хэрэглээнд нэвтэрч байгаа ч Бамбле, Тиндер, Хинже зэрэг танилцах апп-н хүчтэй өрсөлдөгч болж байна. Жнь: болзооны үйлчилгээ хэрэглээнд нэвтэрсэн даруйд танилцах апп эзэмшдэг Мэч группийн хувьцаа 6% буурчээ.


Самар түүхийг хориглолоо

Энэ жил самрын гарц муу байгаа учраас 2020.09.01 хүртэл түүхийг хориглолоо. Гэхдээ Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Хөвсгөлийн Цагаан-Үүр сумаас ахуйн зориулалтаар самар түүж болно. Харин 25 кг-с их түүж, дамлан худалдвал ААН-г ₮3 сая, иргэнийг ₮300 мянгаар торгох юм. Хуульд зааснаар жил бүрийн 09.10-03.15 хүртэл самар түүхийг зөвшөөрдөг байна.


Явган хүний зарим гарцыг цөөллөө

Замын хөдөлгөөний эрчмийг сайжруулах зорилгоор хэт ойрхон байрлалтай явган хүний гарцыг цөөлж эхэллээ. Тухайлбал, 21-р хороолол, 25-р эмийн сан, ТБД андууд, Арслантай гүүр, Бөхийн өргөө, Хүнсний-1 зэргийн явган хүний гарц хэт ойрхон юм. УБ-т ойролцоогоор 400 гаруй явган хүний гарц байгаа ба үүний 46 нь гэрлэн дохиотой гарц байна.


Трамп Талибантай энхийн гэрээ хийхгүй

Афганистаны 18 жил үргэлжилсэн дайныг өндөрлөхийн тулд Талибаны босогчидтой хийх байсан хэлэлцээрийг Трамп цуцаллаа. Учир нь Талибанчууд 9/5-нд Кабул хотод халдлага үйлдэж 12 хүний аминд хүрсэн байна. Иймд тэд энхийн хэлэлцээр хийх хүсэлгүй байна гэж Трамп үзжээ. Трамп болон Талибаны удирдагчдын 9/8-нд хийх байсан энхийн хэлэлцээрийн дагуу Америк 20 долоо хоногийн дотор 5400 цэргээ Афганистанаас гаргах байжээ.


Орой тарвас идэж болохгүй

Тарвас нь зүрх, бөөр, даралт, хоолны шингэцэд тустай хэдий ч 19:00 цагаас хойш идэхгүй байхыг эмч нар зөвлөж байна. Учир нь хүчиллэг их, сахарын агууламж өндөр тул унтаж байхад хоолны шингэцийг удаашруулж жин нэмэхэд хүргэдэг гэнэ. Мөн тарвасын 97% нь ус учир шөнөжин ариун цэврийн өрөө рүү гүйлгэх сөрөг үр дагавартай байна. Иймээс 12:00-13:00 цагт тарвас идэх нь зүйтэй. Гэхдээ идэхээс өмнө хэсэг хугацаанд усанд байлгаж хорыг гаргасны дараа хөргөгчид хадгалалгүйгээр шууд хэрэглэх хэрэгтэй.  

Таны сонорт


Related image Өнөөдөр зүүн аймгийн зүүн, баруун аймгийн баруун хэсгээр дуу цахилгаантай бороо орно. 

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал  


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр