Бид тоймлоё, Та унш

2019.05.21 Мягмар                                       24°C   2,646.21  Эд малын гарлагатай

Чухлыг тоймлоё


Г.Батхүү гадны нөлөөтэй нас барсан байх магадлалтай гэв

Энэ сарын 17-нд Төрийн ордонд амь насаа алдсан АН-ын дэд дарга Г.Батхүү гадны нөлөөтэй нас барсан байх магадлалтай гэж АН мэдэгдлээ. Түүнийг АПУ-гийн Г.Батхүү гэдгээр олон нийт илүү мэдэх бөгөөд тэрээр 3 удаа УИХ-ын гишүүн, 2 удаа сайдаар ажиллаж байсан юм.

Нас барсан шалтгаан тодорхой болсон уу?

Үгүй. Гэхдээ АН-ын мэдээлснээр талийгаач ЗГ-ын хуралдаан болдог танхимын ойролцоох буюу Төрийн ордны 1-4 давхар хүртэл онгорхой талбайгаас унасан байж болзошгүйгээр амь насаа алдсан байна. Шүүх эмнэлгийн эцсийн дүгнэлт 21 хоногийн дараа гарах юм.

Хамгийн сүүлд Н.Номтойбаяр гишүүнтэй уулзсан гэв

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хэлэхдээ “Хамгийн сүүлд уулзсан гэх МАН-ын гишүүн нь би. Миний өрөөнд 10-15 минут саатаж, авто спортын талаар ярилцсан. Эмгэнэл илэрхийлж гэрт нь очоогүй байж хэвлэлийн хурал хийж, ийм мэдээлэл өгсөндөө ар гэрийнхнээс нь хүлцэл өчье” гэсэн юм. 

Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, ах, дүү хамаатан садан, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болтугай.


Үнэгүй сургалтад хамрагдаарай

БОАЖЯ-аас зочлох үйлчилгээний сургалтыг 6/20 хүртэл орон даяар эхлүүллээ. Энэ хүрээнд зөөгч, бартендер, бариста, үйлчлэгч, тогооч, жолооч, ачаа зөөгч, хаалгач гэх 9 чиглэлээр 15 мянган хүнийг үнэгүй сургана. Сургалтад хамрагдсан иргэдэд сертификат олгох ба аялал жуулчлалыг хөгжүүлэхэд мэргэшсэн боловсон хүчин шаардлагатай байгаа юм. Манай улс 2020 он гэхэд 1 сая гадаад жуулчин хүлээн авах зорилт тавиад байна.


Хаадын захидал эх орондоо ирнэ

Италийн Ватиканы нууц архивын санд хадгалагдаж байгаа 13-р зууны Их Монгол улс болон Ил Хаант улсын хаадын Ромын пап ламтай харьцаж байсан захидлуудыг манай улсад өгөхөөр боллоо. Эдгээр 8 захидал нийтэд ил болоогүй ба судлагдаагүй байгаа юм. Ийнхүү цаашид тус архивт хадгалагдаж буй Монголын түүхтэй холбоотой бусад баримт бичгийг илрүүлэх, судлах чиглэлээр хамтран ажиллахаар болжээ.


Хуавейгийн утсаар зарим апп-г ашиглаж болохгүй

Гүүгл компани Америкийн ЗГ-ын хоригийн дагуу Хуавейтэй хамтран ажиллах гэрээгээ цуцаллаа. Ингэснээр Хуавейгийн утсаар Play store, Gmail, YouTube зэрэг апп-г ашиглах боломжгүй бол тооны машин, камер, хөгжим тоглуулагч, мессеж зэрэг хэвийн ажиллах юм. Иймээс Хуавей өөрсдийн үйлдлийн системээ бүтээж, Хятадад туршиж байна.


Үр хөндүүлэх хагалгаа хийвэл насаар нь хорино

Америкийн мужууд 1973 оны үр хөндөлтийг зөвшөөрсөн хуулийг өөрчилж байгаа ба Алабама муж 5/19-нд түүхэн дэх хамгийн хатуу үр хөндөлтийн эсрэг хуулийг баталлаа. Уг хууль хүчингийн гэмт хэрэг, цус ойртолтоос шалтгаалан жирэмсэлсэн эхэд ч үйлчлэх бөгөөд үр хөндөлт хийсэн хүнийг 99 жил эсвэл бүх насаар нь хорих гэнэ. Харин жирэмсэн эхэд хариуцлага тооцохгүй юм. Гэвч мужийн иргэд уг хууль аюултай үр хөндөлтийг нэмэгдүүлнэ гээд эсэргүүцлийн жагсаал хийжээ.

Таны сонорт


Related image Урсгал засвартай холбоотойгоор өнөөдөр цахилгаан хязгаарлах газрууд.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр