UFC-гийн дэлхийн аварга Хабиб Нурмагомедовын хувьд тун хэцүү өдөр хоногууд үргэлжилсээр байна. Түүний аав Абдулманап Нурмагомедовын бие муудаж, үхэл амьдралын дэнсэн дээр байгаа юм. Хабиб аавыгаа коронавирусийн халдвар авсныг мэдэгджээ.

“Аав маань одоогоор эмнэлэгт биеийн байдал нь маш муу байна. Жилийн өмнө зүрхэндээ хагалгаа хийлгэсэн. Гэтэл энэ вирус зүрхэнд нь нөлөө үзүүлж, бие нь муудсны улмаас дахин хагалаа хийлгэлээ. Бие нь их муу байна. Аавыг минь бидэнд буцаан өгөөч гэж Аллахаас гуйн залбирья. Энэ хэцүү цагт сэтгэлийн дэм өгч буй хүн бүрт баялалаа” гэж Хабиб Нурмагомедов өгүүлжээ.

Р.Гэгээ