2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны хугацаа дөхсөнтэй холбогдуулан хаврын чуулганыг энэ долоо хоногт өндөрлүүлэхээр болжээ.  Энэ талаар УИХ-ын дэд дарга Я.Санжмятав өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдааны үеэр мэдэгдэж, хугацаа сунган хуралдах тухай мэдээлсэн. Тиймээс энэ долоо хоногт чуулганыг гурван өдөр хуралдуулахаар болжээ. Хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Засгийн газрын гишүүний тангараг өргөх журам батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ. Мөн “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Хот байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байна.

Эх сурвалж:udriintoim.mn М.Өнөр