Тавдугаар сарын 18-ны үүрээр Английн “Челси”-гийн жигүүрийн хагас хамгаалагч 19 настай Каллум Хадсон-Одоигийн гэрээс нэгэн бүсгүйг түргэн тусламжийн тэргээр яаралтай эмнэлэгт хүргэж, харин хөлбөмбөгчийг баривчилсан тухай мэдээ түгсэн.

Тэгвэл хөлбөмбөгчийг яагаад баривчлах болсон талаар хэвлэлийнхэн олж мэджээ. Каллум Хадсон-Одоиг хүчингийн хэрэгт сэжиглэж буй юм байна. Түүнийг Цагдаагийн газар саатуулан байцаасны дараагаар батлан даалтад гаргажээ. Зургаадугаар сард Хадсон-Одои тус хэргийн мөрдөн шалгалтын дүн гарсны дараагаар дахин байцаалт өгөх аж. Цагдаа нар хөлбөмбөгчийн гэрт нэгжлэг хийж, хэргийн ул мөрийн баримтыг хайсан байна.

Хэрвээ Хадсон-Одоиг хүчингийн хэрэг үйлдсэн гэж буруутгавал хэдэн жилээр шоронд хорих юм. Мөн түүнийг коронавирусийн цар тахлын үеэрх хөл хорионы журам зөрчсөн гэртээ хүн авчирсан тул шийтгэхээр болсон.

Р.Гэгээ