Бид тоймлоё, Та унш

2019.06.03 Даваа                                            Related image 17°C   2,648.73  Эрлэг лугаа учирна

Чухлыг тоймлоё


Жаргалтай хүүхдээр дүүрсэн Чингисийн талбай

Манай улс хүүхдийн баярыг 1952 оноос хойш тэмдэглэж байгаа ба энэ жил Монгол хүүхдүүд уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ жилийн хувьд Чингисийн талбай орчмын замын хөдөлгөөнийг бүрэн хаасан юм.

Магтъя, дэмжье...

Хүүхдийн баярын олон арга хэмжээ талбайд зохиогдсоноос гадна манай улсад анх удаа 3х3 сагсан бөмбөгийн өсвөрийн ДАШТ-ний нээлт боллоо. Тэмцээн 6/9-нд дуусах ба 26 орны тамирчид өрсөлдөж байна. Мөн Найз нь найзыгаа дэмжье ТББ-аас зохион байгуулсан ХОГИЙГ АМТТАНААР аянд багачууд идэвхтэй оролцсон бөгөөд зарим нь газар унасан хогийг түүж хогийн саванд хийж байсан юм.

Одонтой ээжүүд бүл нэмлээ

Энэ жил Алдарт эхийн 1, 2-р одонг 9465 ээж авсны 5090 нь хөдөө орон нутгийнх, 28 нь гадаадад оршин суугаа ээж байсан юм. ҮСХ-ны мэдээлснээр Монгол эмэгтэйчүүд дунджаар 26 настайдаа гэрлэж, 3 хүүхэд төрүүлдэг байна.

Монгол хүүхдүүд өдөр бүхэн инээд хөөрөөр цалгиж, аюулгүй, эрсдэлгүй хайр дүүрэн гэр бүлд өсөхийг ерөөе.


АН УИХ-ыг тартал тэмцэнэ

АН хаврын чуулган дуустал УИХ-ыг тарахыг шаардан тэмцэхээ мэдэгдлээ. Тэд МАН-ын 64 гишүүний 50 ЖДҮ авч, ₮800 тэрбумын концессын луйвар хийж, эрх барьсан 3 жилд улсын өрийг $8 гаруй тэрбумаар нэмсэн зэрэг нь тарах хангалттай үндэслэл гэв. Мөн бараа бүтээгдэхүүний үнэ 2016 оноос 40%-р нэмэгдсэн ч цалинг ердөө 8%-р нэмсэн гэлээ. АН-ын мэдээлснээр УИХ тарж, ЗГ-ыг огцруулах жагсаалд нийт 42 мянган хүн оролцжээ.


Оросууд орон сууц өглөө

Монгол, Оросын ЗГ-ын комиссын хуралдаанаар Оросын өмчлөлд байсан 8 орон сууцыг манай талд хүлээлгэн өглөө. Ингэснээр дээрх орон сууцанд амьдарч байсан 550 айл сууцаа өмчлөх боломжтой болж байна. Мөн олон жил яригдсан УБТЗ-д нийлүүлж байсан дизелийн онцгой албан татвар болох ₮100 орчим тэрбумыг манайд олгохоор болжээ. Энэ мөнгөөр төмөр замын суурь бүтцийг шинэчлэх ажлыг санхүүжүүлэх юм.


Хойд Солонгос элчин сайдаа цаазаар авчээ

Хойд Солонгос Трамп-Кимийн 2 дахь уулзалт үр дүнгүй болсонд Америкт суух элчин сайдаа буруутган цаазаар авсан гэж Өмнөд Солонгосын сонин мэдээллээ. Түүнтэй хамт явж байсан 5 хүнийг мөн хороосон ба хамтран ажиллаж байсан 3 хүнийг хорьсон байна. Мөн Америк-Хойд Солонгосын хэлэлцээрийн гол төлөөлөгчийг ажлаас нь халж албадан хөдөлмөр хийлгэж байгаа гэнэ.


Хөлдөөсөн жимс, ногоо илүү амин дэмтэй

Хөлдөөсөн жимс, ногоо шинэтэйгээ ижил, заримдаа илүү их амин дэмтэй байдгийг эрдэмтэд тогтоожээ. Иймд жимс, ногоог 1-2 өдөрт багтаан хэрэглэхгүй бол хөлдөөсөн бүтээгдэхүүн худалдаж авах нь зөв гэнэ. Мөн гүйцэд боловсорсон ногоог л хөлдөөж савладаг бол бэлэн зарагддаг ногоог удаан хугацаанд хадгалахын тулд боловсорч гүйцээгүй байхад нь түүдэг байна.

Таны сонорт


Image result for immigration icon Баасан гарагт хилийн боомтууд амарна.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр