Бид тоймлоё, Та унш

2018.08.01 Лхагва                        26°C   2,463.61  Сайн нөхөртэй нөхөрлөнө

Чухлыг тоймлоё


Туркийн хакерууд Монголын сайтуудыг хакердсан гэв

Төрийн албаны сайтуудыг Туркийн Земар Кос ахлагчтай Диаррой Шадоү гэх хакерын баг хакердсан тухай Туркийн мэдээний агентлаг мэдээлэв.

Яагаад?

Мон-Турк сургуулийн захирал Вэйсел Акчайг хамгаалж үлдсэн нь Монгол улс Туркийн эсрэг хийсэн үйлдэл тул төрийн албаны мэдээллүүдийг устгаж “Монголын ЗГ-ыг хараандаа авсан” гэж Земар Кос ярьжээ.

Сануулбал, Вэйсел Акчайг Баасан гарагт үл таних этгээдүүд хулгайлж, үүнээс хэдхэн цагийн дараа Туркийн тусгай үүргийн онгоц манайд газардсан ч, хүн буулгаж суулгалгүй нутаг буцсан юм. Акчай эсэн мэнд гэртээ харин “Монгол ахан дүүстээ баярлалаа” гэв.

Харин Туркийн гадаад хэргийн яам тусгай ажиллагааг Монголчууд “хүн хулгайлах гэмт хэрэг” гэсэнд харамсаж байна гээд Монголын эрх баригчдын хандлагыг хүчтэй эсэргүүцлээ.

Тойм

Одоогоор Монголын сайтуудыг хакердсан тухай мэдээлэл Туркийн ганцхан мэдээний агентлагаас өөр ямар ч газар гараагүй бөгөөд хэчнээн сайт хакердуулсан нь мөн тодорхойгүй байна. Энэ тухай төрийн өндөрлөгүүдээс эхлээд цагдаа, тагнуул, ГХЯ хүртэл чимээгүй байсаар…


Монгол гэмт хэргийн үзүүлэлтээрээ дэлхийд 18-т

Эхний 6 сарын байдлаар манай улсын гэмт хэргийн гаралт 61.70 байснаар 125 улсаас 18-т жагслаа. Уг нь өнгөрсөн жил 12-т бичигдсэн. Тэгвэл хэргийн гаралтаараа Венесуэл, Папуа Шинэ Гвиней, Гондурас, Өмнөд Африк тэргүүлжээ. Гэмт хэргийн үзүүлэлт нь 40-60 бол дунд зэрэг, 60-80 бол өндөрт тооцогддог гэнэ.


ОУ-ын стандартад нийцсэн байт харвааны талбайг нээнэ

Нээлт өнөөдөр 17:55-т Цэцэрлэгт хүрээлэнд болно. Уг талбайг иргэдийн хандиваар босгосон ба 53 хоногт ₮360 сая цугларчээ. Мөн тус талбайд Гиннест бичигдэх хамгийн том буюу 27х13 метр Олимпын цагираг босгохоор төлөвлөжээ. Байт харваа манай улсад 1960 оноос хөгжсөн ч зориулалтын талбайгүй байсан юм.


Хойд Солонгос шинэ пуужин хийсэн үү?

Хойдууд 2 тив алгасах баллистик пуужинд шингэн түлш хийсэн нь хиймэл дагуулаас харагдсан гэж Вашингтон Пост мэдээллээ. Харин зарим хэвлэл хиймэл дагуулын зурагт зөвхөн үйлдвэр рүү машин гарч орж буй нь ажиглагдсан тул пуужин үйлдвэрлэсэн гэх үндэслэлгүй гэжээ. Өнгөрсөн сард Хойдын удирдагч Ким, Америкийн ерөнхийлөгчтэй уулзан, цөмийн зэвсгээс ангижирна гэж амласан юм.


Ираны риал ам.долларын эсрэг суларлаа

Өнгөрсөн 4-р сараас хойш риал ханшийхаа тал хувийг алдаж, Ням гарагийн байдлаар $1-ийг 111,500 риалаар арилжаалжээ. Энэ нь Америкаас оногдуулах хориг хэрэгжих дөхөж, эдийн засаг нь суларч, хоригоос айсан иргэд $-ын эрэлтийг ихэсгэсэнтэй холбоотой гэнэ. Америкийн оногдуулах хориг 8/4-с хэрэгжинэ.  

Таны сонорт


 Зорилтот бүлгийн хүүхдийг цэцэрлэгт бүртгүүлэхэд бүрдүүлэх материал.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр