Бид тоймлоё, Та унш

2018.11.02 Баасан                                          1°C   2,564.89  Өвчин эмгэг ирнэ


Өнөөдөр болох үйл явдал

Чухлыг тоймлоё


XI/1-ээс хэрэгжсэн хууль, тогтоомжууд:

Улсын бүртгэлийн тухай хууль

Гадаад паспортыг 10 жилээр, 16-аас доош насныханд 5 жилээр олгож, шинээр төрсөн хүүхэд эмнэлгээсээ регистрийн дугаараа авдаг боллоо. Мөн Burtgel.mn бүртгүүлснээр оршин суугаа газрын тодорхойлолт, гэрлэлт, цахим үнэмлэх болон үл хөдлөх хөрөнгийн лавлагааг байгаа газраасаа онлайнаар авах боломжтой.

Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм

Машины цонхоор тамхины иш, ундааны сав зэргийг хаях, машин барих үедээ утсаар ярих, сошиалд орох, явган зорчигч чихэвч зүүх, унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд орох, утсаар ярих, ном сонин унших, 10 хүртэлх насныхан ганцаараа зам хөндлөн гарах зэргийг хориглоно.

Үүнээс гадна Цэцэг төв, Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн төв, МУБИС, Төв музейн шар тэмдэглэгээтэй уулзвар түгжрэлтэй үед нэвтэрсэн тохиолдолд жолооч камерт бичигдэн мөн л торгуулна.

Цахилгааны хөнгөлөлт

Иргэд 11/1-4/1 хүртэл 21:00-06:00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгаанаа 100% хувь хөнгөлүүлнэ. Гэхдээ шөнийн тарифт хамрагдахаас өмнөх цахилгааны өр төлбөрийг бүгдийг нь төлсөн байх шаардлагатай.


АН ажил хаялт зарлалаа

ЖДҮ-н зээл авсан гишүүдэд 10/30-с өмнө хариуцлага тооцох шаардлагыг биелүүлээгүй учир АН аливаа хуралдаанд хугацаагүйгээр оролцохгүй гэлээ. Ийнхүү сөрөг хүчингүйгээр чуулган хуралдаж 2019 оны төсвийг хэлэлцлээ. Одоогоор 6 гишүүн, БХБЯ-ны дэд сайд, Ерөнхий аудитор нар зээл авсан ч зөвхөн ХХААХҮЯ-ны сайд Б.Батзориг л чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаад байна.


Томуугийн вакцин үнэгүй хийгдэнэ

Хүйтний улирал эхлэхтэй зэрэгцэн ханиад томуугийн дэгдэлт ихэсдэг. Үүнээс сэргийлэхийн тулд цэцэрлэгийн хүүхэд, эмнэлгийн ажилтан, Замын цагдаа, онцгой байдлынхан зэрэг зорилтот бүлгийн хүмүүсийг үнэгүй томуугийн сайн дурын вакцинжуулалтад хамруулна. Харин иргэд сайн дураараа ₮15000 төгрөг төлөөд ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын кабинетад ажлын өдрүүдэд 9:00-15:00 хамрагдах боломжтой.


Хойд Солонгосын 10 эмэгтэйн 9 нь бэлгийн хүчирхийлэлд өртдөг

Тус улсад цэрэг, цагдаагийн албан тушаалтан эмэгтэй хүнийг хүчирхийлэх нь хэвийн үзэгдэл бөгөөд хохирогчдод эмнэлгийн тусламж ч үзүүлдэггүй байна. Үүнээс гадна хохирогч цагдаад гомдол мэдүүлсэн ч огт тоодоггүй гэнэ. Тус улсад 2015 онд ердөө 5 удаагийн хүчингийн хэрэг бүртгэгдсэн байна.


Хүний тархийг хакердах боломжтой гэнэ

Паркинсон болон сэтгэл гутралын өвчний үед тархинд суулгадаг төхөөрөмжийг ашиглан өвчтөний хувийн мэдээллийг хулгайлах, төхөөрөмжийг удирдах цаашлаад тухайн хүнийг унтуулах боломжтой гэнэ. Эрдэмтэд ирээдүйд хүний ой санамжийг удирдах төхөөрөмж бүтээх бөгөөд хакерууд үүнийг мөн буруугаар ашиглах магадлалтай аж.

Таны сонорт


Хүүхдийн ордны баруун уулзвараар зүүн гар тийш эргэдэг боллоо.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


 

Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр