Мэргэжлийн сумогийн 69 дэх ёкозүна Хакухо Монгол болон Японы иргэд, сувилагч, асрагч нарт 25 мянган эрүүл мэндийн маск хандивлахаар болжээ. Тэрбээр Хару башёгийн бооцоонд хүртсэн мөнгөөрөө энэхүү маскуудыг худалдан авсан гэнэ.

Японы Эзэн хааны цомыг 44 дэхээ хүртэж, Осака хотноо болсон Хару башёд түрүүлэхдээ Хакухо 134 бооцоо гардсан нь 4.1 сая иен болсон ажээ. Хакухо коронавирусийн хүнд хэцүү цагт элэг нэгтнүүддээ туслахыг хүсч буйгаа мэдэгдсэн байна.

Р.Гэгээ