Хакүхо Даваажаргал энэ сарын башёд барилдах боломжгүй гэдгээ мэдэгдлээ. Өдгөө 35 настай Хакүхо Даваажаргалын хувьд өнгөрөгч долдугаар сарын башёд баруун өвдгөндөө бэртэл авсан бөгөөд наймдугаар сард хагалгаанд орж есдүгээр сарын башёг өнжөөд байсан юм. Хакүхо Даваажаргал мэргэжлийн сүмогийн замналдаа 17 дэх удаагаа башёг өнжиж эсвэл дундаас орхиж байна. Сүүлийн гурван башё дараалан Хакүхо Даваажаргал, Какүрюү Ананд нар башёг өнжиж байгаа юм.

Эх сурвалж: www.udriintoim.mn  М.Өнөр