Бид тоймлоё, Та унш

2020.03.10 Мягмар                                                      -3°C  2,764.36  Өвчин ирнэ

Чухлыг тоймлоё


Нөөцийн махыг худалдаалж эхэллээ

Энэ жил 20 мянган тн мах нөөцлөх ба одоогоор 12 мянган тн-ыг савлаж бэлдээд байна. Нийт 279 дэлгүүрээр борлуулах бөгөөд 1 дэлгүүр өдөрт 289 кг мах худалдаална.

Үнэ нь ямар байх вэ? 

ЗГ-аас тогтоосны дагуу 1 кг ямааны ястай мах ₮6220, хониных ₮6700, үхрийнх ₮7700 байна. Нөөцийн мах нь савлагаандаа 2-3 кг байх ба уг үнэн дээр дэлгүүрүүд кг тутамд нь ₮200 төгрөг нэмнэ. 

Хөл хориог сунгавал мах экспортлохгүй

Коронавирусээс шалтгаалж хөл хорионы асуудал хүндэрвэл махыг экспортод гаргахгүй юм. Өнгөрсөн 7 хоногийн байдлаар зах, худалдааны төвүүдэд хонины ястай мах ₮9632, үхрийнх ₮11385 байна.


Гадаад иргэдэд хил хаалттай

Солонгос, Япон, Эрхүү, Улаан-Үдийн нислэгийг 3/28-ныг дуустал сунгалаа. Мөн коронавирусийн голомтоос ирсэн гадаад иргэдийг Монголын хилээр нэвтрүүлэхгүй ба виз нь дууссан иргэдийг сунгах юм.


Тусгаарлагдсан төлбөрөө төлнө үү!

Одоогоор 500 иргэн тусгаарлалтад байгаа ба тусгаарлагдсан зардлаа өөрсдөө төлөх ёстой юм. Гэвч зарим нь зардлаа төлөхөөс татгалзсан байна. ГХЯ-ны мэдээлснээр энэ сард 3000 гаруй иргэн Солонгосоос ирнэ.


Халдвартай “Принцесс

Коронавирус дэлхийн 109 улсад бүртгэгдэж, Италид 16 сая хүн хөл хорионд орлоо. Өчигдрийн байдлаар 110.617 хүн халдвартай байгаа ба Америкт 22, Италид 366, Иранд 194, Солонгост 53 хүн нас баржээ. Мөн Калифорнид 3500 зорчигчтой Гранд Принцесс гэх хөлгийн 21 нь халдвартай нь тогтоогдоод байна. 


Хойдын ээлжит туршилт 

Хойд Солонгосын Японы тэнгис рүү харвасан 3 пуужин 200 км зам туулж, 50 км өндөрт хүрсэн байна. Энэ нь ОУ-ын аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл гэж Англи, Франц зэрэг ажиглагч орнууд үзжээ. Харин Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах зорилготой Трамп энэ нь энгийн үзэгдэл гэв.

Таны сонорт


Image result for study icon Теле хичээлийн энэ 7 хоногийн хуваарь.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр