Бид тоймлоё, Та унш

2018.07.25 Лхагва                                              31°C    2,463.24  Жаргал ирнэ


Өнөөдөр болох үйл явдал

  • Ховстох эмчилгээний өдөр
  • “Ойн тухай нийтийн ойлголтод” номын нээлт болно
  • Алсын зайн оношлогооны төвийг нээнэ

Чухлыг тоймлоё


АТГ Л.Оюун-Эрдэнэ гишүүний эсрэг гомдол гаргалаа

Тэд Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын дарга, АТГ-ын тамгын газрын хэлтсийн даргад гомдлоо хүргүүлж Л.Оюун-Эрдэнэд хариуцлага тооцохыг хүсчээ.  

Яагаад гомдол гаргав?

Л.Оюун-Эрдэнэ 60 тэрбумын сонсголтой холбоотой ээлжит бус чуулган зарлах шаардлагадаа АТГ-ыг гүтгэж ёс зүйгүй үйлдэл гаргасан гэжээ.

Хамт харцгаая!

Харин Л.Оюун-Эрдэнэ гишүүн60 тэрбумын асуудлаар нийтийн сонсгол хийхээр 19, ээлжит бус чуулган зарлахаар 26 гишүүн нэгдээд хариу алга! Оронд нь АТГ-с хариуцлага тооцуулах бичиг авав. Монгол улс сонгогдон байгуулагдсан Парламентын засаглалтай юу? Дарамталж тогтоосон АТГ засаглалтай юу? Хамт харцгаая” гэв.

Тойм

Л.Оюун-Эрдэнийн 60 тэрбумын хэрэгтэй холбоотой нээлттэй сонсгол явуулах саналыг 19 гишүүн дэмжсэнээр хуулийн орчин бүрдсэн. Тэрээр ‘60 тэрбумын хэргийг санаатай нуун дарагдуулсан АТГ–ын даргаар сонсголоо эхэлнэ’ гэж байв. Гэвч АТГ-ын дарга сонсголоос өмнө хариуг нь барив бололтой.


FIBA 3×3 чансаанд Монгол 3-т

“FIBA 3×3” холбооны чансаанд манай тамирчид 7.046.301 оноогоор 3-т бичигджээ. Токио-2020 олимпын шинэ төрөл болох 3х3 сагсан бөмбөгөөр манай тамирчид 2017, 2018 онд Азийн аварга болоод буй. Түүгээр ч зогсохгүй энэ оны ДАШТ-д Азиас ганцаараа шөвгийн 8-д шалгарч түүхэн амжилт үзүүлсэн юм.


Хэнтийн нөхөн сонгууль хойшлогдох уу?

Гишүүн асан Д.Гантулгын орны хүнийг сонгох нөхөн сонгуулийн тов 10/7-нд зарлагдсан. Гэвч нэр бүхий хуульчид нөхөн сонгууль зарласан УИХ-ын тогтоол хууль зөрчсөн гэж Цэцэд гомдол гаргажээ. Гомдлыг Цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэх ба шийдвэр хуульчдын талд гарвал нөхөн сонгууль хойшлох юм.


Итали дүрвэгчдийг хүлээн авахаар болжээ

Тэд ЕХ дүрвэгчдийн асуудлыг шийдэх хүртэл 35 хоногийн турш дүрвэгчдийн завийг хүлээн авна. Африкийн дүрвэгчид Италиар дамжин Европт хүрдэг тул Шенгений орнууд дүрвэгчдээр дүүрэх аюултай. Иймд Итали ЕХ-ны бусад орнуудтай дүрвэгчдийг хувааж авахыг хүсэж байгаа юм. Тэд өмнө нь 800 гаруй дүрвэгчтэй 2 завийг хилээсээ буцаажээ.


Хэт халалтаас болж Японд 77 хүн амиа алджээ

Орчин үеийн Японы түүхэн дэх хамгийн халуун буюу 41.1°C хүрч, 30 гаруй хүн эмнэлэгт хүргэгджээ. Тэдний дийлэнх нь ахмад настнууд байсан гэнэ. Их халалт 8 сарын эхэн хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. Өчигдрийн байдлаар Японд дунджаар 39°C хүрчээ.  

Таны сонорт


 Элэгний B, C вирусийн оношлогоог 7/27-нд Чингисийн талбайд үнэгүй хийнэ.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр