АНУ-ын Батлан хамгаалах яам өөрийн харьяа Үндэсний гвардийн 25 мянган алба хаагчийг  Жо Байденг өнөөдөр Ерөнхийлөгчийн тангараг өргөх үеэр аюулгүй байдлыг нь хангах зорилгоор нийслэл Вашингтон хотод хамгаалалтад гаргасан. Тус яамнаас нийт цэргийнхээ дунд шалгалт явуулж, тэдний дунд хэт даврагч бүлэглэлтэй ямар нэгэн холбоотой хүн байгаа эсэхийг тандахад 12 алба хаагч найдваргүй гэсэн ангилалд багтжээ. Пентагоны төлөөлөгч Жонатан Хоффманы хэлснээс харахад, Холбооны мөрдөх товчооны тусгай ажиллагааны  туслалцаатайгаар эдгээр албан хаагчийг Америк дахь хэт барууны зэвсэгт бүлэглэлүүдтэй холбоотойг тогтоосон бөгөөд ёслолын хамгаалалтад гаргахад итгэл даах нь эргэлзээтэй, найдваргүй гэж үзсэн учраас хамгаалалтын албанаас нь түр хугацаагаар чөлөөлсөн байна.