Зарим хүмүүс өөртэйгөө, амьтантай тэр бүү хэл эд зүйлстэй хүртэл гэрлэсэн байдаг гэнэ шүү.

Өөртэйгөө гэрлэсэн эр

Лиу И гэх Хятад эр 2007 онд улаан даашинз өмссөн өөрийнхөө хөөсөн хайчилбартай гэрлэжээ.

Өөртэйгөө гэрлэсэн бүсгүй

Хятадын иргэн Чэн Вей Ий 2010 онд мөн өөртэйгээ гэрлэжээ. Учир нь хүмүүс түүнийг хүнтэй гэрлэх хэрэгтэй гэж байнга сануулдаг байсан ч тохирох хүн олдоогүй гэнэ.

Могойтой гэрлэсэн эмэгтэй

Энэтхэгийн нэгэн бүсгүй 2006 онд могойтой гэрлэжээ. Тэдний хуриманд 2000 гаруй зочин ирсэн ч “сүйт залуу” болох могой ирээгүй байна.

Image result for snake

Дельфинтэй гэрлэсэн бүсгүй

Их Британи бүсгүй Синди гэх дельфинд анхны харцаар дурласан бөгөөд 15 жил эргүүлсний эцэст Израильд хуримаа хийжээ.

Image result for woman married dolphin

Ямаатай гэрлэсэн эр

Суданы хуульд эрэгтэй хүн хэн нэгэн эмэгтэйтэй унтсан тохиолдолд тухайн эмэгтэйн гэр бүлийг хүндэтгээд гэрлэх ёстой байдаг. Харин 2006 онд Чарлес Томбе гэх эр ямаатайгаа дотно харилцаатай байсан нь илчлэгдсэн учир ийнхүү ямааны эзнийг хүндэтгэн хуримаа хийсэн байна.

Нохойтойгоо гэрлэсэн фермер

Энэтхэгийн нэгэн фермер хоёр нохойг чулуугаар цохиж алсанаас болж өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй болсон гэж боддог байжээ. Түүнийг эмч нар эдгээж чадаагүй бөгөөд зурхайчийн зөвлөснөөр нохойтой гэрлэсэн байна.

Мууртай гэрлэсэн эр

Германы шууданч эрийн муур хүндээр өвджээ. Иймээс тэрээр мууртайгаа гэрлэхээр шийдсэн байна.

Эффелийн цамхагтай гэрлэсэн эмэгтэй

Сан Францискогийн цэрэг асан эмэгтэй 2008 онд Эффелийн цамхагтай гэрлэсэн бөгөөд нэрээ Эрика Ла Таур Эффель буюу Эрика Эффелийн цамхаг болгон өөрчилжээ. Тэрээр өмнө нь нум сум, сэлэмтэй удаан хугацааны хайр сэтгэлийн холбоотой байсан бөгөөд эксүүдээ гэртээ хадгалдаг гэнэ.

Ханатай гэрлэсэн бүсгүй

Германы нэгэн бүсгүй Берлиний ханыг бага байхдаа телевизээр хараад анхны харцаар дурласан бөгөөд 1979 онд гэрлэжээ. Улмаар тэрээр нэрээ Эйжа Рийтта Берлинер Мауер буюу Эйжа Рийтта Берлиний хана хэмээн өөрчилсөн байна. Харамсалтай нь тэдний хуримнаас 10 жилийн дараа Берлиний ханийг нураасан юм.

Image result for woman married berlin wall

Дижитал эхнэртэй болсон залуу

Sal9000 гэх нэртэй видео тоглоомчин залуу Love Plus тоглоомын эмэгтэй баатарт дурласан бөгөөд 2009 онд гэрлэжээ.

Галзуу хулганатай гэрлэсэн эмэгтэй

Эми Уолфе гэх бүсгүй 3000 гаруй удаа тоглосон 1001 Nachts гэх паркийн галзуу хулганатай гэрлэжээ. Тэрээр өмнө нь өөр эд зүйлстэй болздог байсан гэнэ.

Дэртэй гэрлэсэн залуу

И Жин Гю гэгч эр аниме хүүхэлдэйн киноны дүрийн зурагтай дэрэндээ дурласан бөгөөд 2010 онд гэрлэжээ.

Хүүхэлдэйтэй гэрлэсэн эр

Дэвкэт гэгч эр 2000 онд секс хүүхэлдэйтэй гэрлэсэн бөгөөд энэ нь жинхэнэ эхнэр шиг ядаргаатай биш учир амар байдаг гэжээ.

Данхтай гэрлэсэн эмэгтэй

Нэгэн Энэтхэг бүсгүйн сүйт залуу хуримандаа ирээгүй тул бүсгүй найз залуугийнхаа зургийг данхан дээрээ наагаад гэрлэсэн байна.

Image result for pot india

Эх сурвалж: TheFW