БНХАУ-д Коронавирус анх дэгдэж, хүнд нөхцөл байдалд байх үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс 30.000 хонь бэлэглэхээр амалсан билээ. Энэхүү бэлгийг хэзээ, хэрхэн хүргэх талаар олон нийт сонирхсоор байсан. Тэгвэл хандивын малыг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд нэгтгэж, тусгаарлаад байгаа талаар БНХАУ-ын хэвлэлүүд мэдээлж эхэлжээ.
БНХАУ-д хандивласан 30 мянган хонио оруулж өгөх чиглэлээр Монгол улсын засгийн газар  9-р сараас малчдын гараас амьд хонь худалдан авах ажлыг эхлүүлж, дуусгажээ. Эх сурвалжийн тайлбарласнаар “10-р сарын эхээр 30 мянган амьд хонийг Монгол улсын Дорноговь аймгийн Замын-Үүд дэх тусгаарлалтын бүсэд тээвэрлэн хүргэсэн байна. Цар тахлын хяналтын холбогдох тогтоолын дагуу эдгээр хонийг 30 хоног тусгаарласны дараа Замын-Үүдийн авто замын боомтоор Хятад улсад тээвэрлэн хүргэх юм байна. Эхний бүлэг хэдэн мянган хонийг 10-р сарын сүүлээр Хятадын талд хүлээлгэн өгөх төлөвтэй байгаа бөгөөд ачааны машинаар зөөвөрлөн Хятад улсын Эрээний тусгаарлалтын бүсэд хүргэж, 14 хоногийн дотор нядлах ажээ” гэсэн байна.
Эх сурвалж: udriintoim.mn