Бид тоймлоё, Та унш

2019.01.07 Даваа                        -16°C   2,650.55  Хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ

Чухлыг тоймлоё


₮80 саяар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусгай тасаг байгуулна

Санхүүжилт шийдэгдээгүй 3 жил болсон Шүд, эрүү нүүрний төв эмнэлгийн тусгай тасгийг байгуулах хөрөнгийг НИТХ шийдвэрлэлээ. Тус эмнэлэгт тусгай багаж төхөөрөмж, хүлэх тавцан, нойрсуулах эмч сувилагч байгаагүйгээс үүдэн эмчилгээ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэнд, амь насанд аюултай байжээ.

Тэд яаж үзүүлдэг байсан бэ?

Хүлэх тавцан байхгүй тул хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэрээсээ 2-3 хүн дагуулан ирж эмчилгээ хийлгэдэг байсан. Харин эмч нар шаардлагатай тоног төхөөрөмжийг өөрсдийн гараар хийж, өөр эмнэлгээс нойрсуулах эмч сувилагч царайчилдаг байсан гэнэ.

Шүдгүй Монголчууд

Нийгэмд тулгамдсан томоохон асуудлын 1 нь шүдний өвчлөл юм. Учир нь 100 хүүхэд тутмын 3 нь л эрүүл шүдтэй байгаа ба шүдний өвчлөл нь чих, хамар, хоолой, эрүү нүүрний үрэвсэлт өвчний шууд шалтгаан болдог. Иймд амны хөндийн эрүүл мэндээ том хүн, хүүхэд гэлтгүй сайтар анхаарахыг мэргэжилтнүүд зөвлөлөө.


Эмнэлэг ханиадтай хүүхдээр дүүрлээ

Эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал 42%-р нэмэгдсэн ба нийт хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн 90.4% нь амьсгалын замын өвчтэй байна. Тухайлбал, 80 хүүхдийн ортой ЧД-ийн эмнэлэгт 164 хүүхэд эмчлүүлж байгаа юм. Иймд амин дэмээр баялаг хүнсийг тогтмол хэрэглэж, бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байхыг эмч нар анхааруулж байна.


Махны үнэ тэнгэрт хадлаа

Махны үнэ өнгөрсөн 7 хоногт ₮60-115 нэмэгдсэнээр үхрийн мах ₮8580, хонь ₮6955, ямаа ₮5650, адуу ₮6525 зарагдаж байна. Энэ нь Хятад ченжүүд махыг ихээр худалдан авч зохиомол хомсдол үүсгэж байгаатай холбоотой гэнэ. Үүнийг зохицуулах ажлын хэсгийг салбар яамнаас гаргасан ба уг өсөлтийг 2018 онтой харьцуулахад ₮1700-2000-р нэмэгджээ.


Эрчүүд тархины хорт хавдраар нас барах эрсдэл 2 дахин их

Тархины хорт хавдрын тархалтын хурд хүйсээс шалтгаалдаг болохыг Америкийн эрдэмтэд тогтоолоо. Мөн хавдрын эсрэг хими, туяа эмчилгээ эмэгтэйчүүдэд үр дүн өгдөг бол эрчүүдэд бараг нөлөөлдөггүй гэнэ. Учир нь эмэгтэйчүүдийн хавдрын эс 3 жил, эрэгтэйчүүдийнх жилийн хугацаанд тархдаг байна. Иймд тархины хорт хавдрын эмчилгээг тухайн өвчтөний хүйсийн онцлогт тулгуурлан хийх нь зүйтэй гэнэ.


Трамп Кимийн 2 дахь уулзалт Азид болно

Америк, Хойд Солонгосын удирдагчдын ээлжит уулзалт болох газрыг сонгохоор судалж байна. Үүнд Вьетнам, Индонез, Хавай, Монгол, Хойд Солонгос зэрэг улсууд багтсан гэнэ. Америкийн тал 2 дахь уулзалтыг Кимийн 1990-д онд суралцаж байсан Швейцарт хийнэ гэж байсан ч Ким татгалзсан юм.

Таны сонорт


Related image Тасалгааны цэцгийн хар ялаанаас сэргийлэх тухай.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал



Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр