Япон улсын Сангийн дэд сайд Таро Асо энэ сарын 18-нд “Токио 2020” олимпийн наадмыг “хараагдсан” хэмээн ярьсан. Тэрээр задгай яриатай гэдгээрээ улс орондоо нэлээд танигдсан. Түүнийхээр Япон улсын эрхийг нь авсан олимпийн наадмууд 40 жилийн давтамжтайгаар ямар нэг байдлаар цуцлагдаж, байгаа нь хараал хүрсэн гэж үзэх үндэслэл болсон байна.

Тодруулбал, 1940 оны зун болон өвлийн олимпийн наадмуудыг Япон улс Токио, Саппоро хотуудад зохион байгуулах эрх авч байсан ч дэлхийн хоёрдугаар дайны улмаас цуцлагдаж байж. Харин үүнээс яг 40 жилийн дараа 1980 онд Москва хотод болсон зуны олимпийн наадмыг капиталист орнуудын шахалтаас болж Япон улс оролцож чадаагүй.

Тэгвэл Таро Асо-гийн мэдэгдлийн дараа Японы ерөнхий сайд Шинзо Абэ өчигдөр “Токио хот зуны олимп болон пара олимпын наадмыг “Бүрэн бүтэн”  зохион байгуулах болно” гэж мэдэгдлээ.

Шинзо Абэ “Юуны өмнө тамирчид болон үзэгчдийн аюулгүй байдлыг баталгаажуулах, хоёрдугаарт тэр нь хүмүүсийг огшоосон, сонирхол татсан наадам зохион байгуулах явдал юм” гэжээ. Их Долоогийн тэргүүн нарын теле хурлын үеэр ч тэрээр олимпын наадмыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн”  байна.  Ийнхүү хараагдсан байж болох олимпийн наадмын Япон Улс зохион байгуулж чадах уу үгүй юу гэдэг нь цаг хугацааны асуудал болоод байна.

Эх сурвалж: www.udriintoim.mn М.Өнөр