Холливүдийн продюсер Харви Вайнштейн жүжигчин эмэгтэйчүүдийг хүчиндсэн, бэлгийн дарамт үзүүлсэн олон удаагийн гэмт хэргийнхээ улмаас 23 жилийн ял сонссон. Тэгвэл шоронд ороод удалгүй коронавирусийн халдвар авчээ.

Тэрбээр 68 настай тул халдвараар нас барах өндөр магадлалтайд тооцогдож байгаа аж. Хоригдож буй шоронд нь хоёр хоригдол коронавирусийн халдвар авсны нэг нь тэр гэнэ. Халдвар авсныг нь тогтоосны дараагаар тэр даруй тусгаарласан байна.

Шүүхээс ял оноохоос өмнө Харви Вайнштейнийг шоронгийн арал Райкерст хорьж байсан бөгөөд тэндэхийн 40 хоригдол коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон аж. Вайнштейн тэндээс халдвар авсан ч нууц үедээ байсан тул Вэндэ шоронд шилжүүлсний дараагаар халдвар нь илэрсэн бололтой.

Урлагийн алдартнуудаас “Оскар”-ын шагналт Том Хэнкс эхнэр Рита Уилсоны хамт халдвар авснаа зарласан.

Мөн жүжигчин Идрис Эльба болон түүний эхнэр Сабрина Эльба,

Жеймс Бондын бүсгүйн дүрийг бүтээсэн Украины жүжигчин бүсгүй Ольга Куриленко, Норвегийн жүжигчин Кристофер Хивьо, Их Британийн жүжигчин Индира Варма болон

Moscow (Russian Federation), 17/10/2019.- Spanish tenor Placido Domingo performs during a concert at the Crocus City Hall in Moscow, Russia 17 October 2019. The concert with the orchestra Novaya Rossiya (New Russia) was conducted by Eugene Kohn. (Rusia, Moscú) EFE/EPA/YURI KOCHETKOV

дуурийн алдарт дуучин 79 настай Пласидо Доминго нар коронавирусийн халдвар авсан нь одоогоор ил болоод байгаа билээ.

Р.Гэгээ