Бид тоймлоё, Та унш

2020.01.29 Лхагва                                                -7°C 2,750.34 Эд, мал арвижна

Чухлыг тоймлоё 


Мэдээлснийхээ дараа шалгадаг ЭМЯ

ЭМЯ-аас Австралид очсон Монгол иргэн коронавирусээр халдварласан нь тогтоогдсон гэж мэдээлснийхээ дараа нягталж үзэхэд халдвартай хүнтэй хамт зорчсон 1-р зэргийн хавьтагч байжээ. Тус иргэн Гуанжоугаас Мельбурн орсон ба 1/25-нд Мельбурнээс буцаж, Хонг Конгоор дамжин Монголд ирсэн байна.

Тус иргэн одоо хаана байгаа вэ? 
УБ-т. Одоогоор халдварласан эсэхийг шалгаж байгаа ба шинжилгээний хариу 24 цагийн дараа гарна. Мөн Өмнөговь, Булган, Хэнтий аймагт илэрсэн сэжигтэй тохиолдлыг тодорхойлохоор ажиллаж байна.

Коронавирус эрчимтэй тархаж байна 
Халдварын тохиолдол 1 өдрийн дотор 65%-р нэмэгдсэн ба халдвар тээгч ханиах, найтаахаас гадна агаар дуслын замаар халдварладаг гэж албаныхан мэдэгдлээ. Манай улс коронавирусээс сэргийлэх ажилд ₮4.2 тэрбумыг төсөвлөсөн бөгөөд өчигдрийн байдлаар 4474 хүн өвчилж, 106 хүн нас бараад байна.


Ерөнхийлөгч Норвегид айлчилж байна

Айлчлалын хүрээнд Норвегийн хунтайж Хааконыг 9 сард болох Ногоон наадамд урьж,  Монгол улсад айлчлахыг хүслээ. Мөн баялгийн сангийн асуудлаар мэргэжилтнүүд солилцохоор болсон байна. Ерөнхийлөгчийн айлчлал энэ 7 хоногт дуусна.


Ким Жон Уны авга эгч амьд байжээ

Ким Гён Хю нь 2013 онд нөхрийгөө цаазлуулснаас хойш олны өмнө гараагүй юм. Гэвч тэрээр 1/26-нд Цагаан сарын тоглолтыг Ким Жон Ун болон эхнэрийнх нь хамт үзжээ.  Гён Хю өмнө нь генерал байсан ба Ким Жон Уныг төрийн эрхэнд гарахад гол үүрэг гүйцэтгэсэн юм.


2 сельфи камертай P40 Prо 

Хуавей шинэ утсаа албан ёсоор танилцуулаагүй ч загвар, үзүүлэлтийнх мэдээлэл гарлаа. Тухайлбал, кирин 990 процессор, 12 гб RAM, урдаа 2, ардаа 3 камертай юм. Мөн өнцгүүд нь дугуй хэлбэртэй, дэлгэц дотроо хурууны хээ уншигчтай байна. Тус утас энэ оны дунд үед танилцуулах гэнэ.

Таны сонорт


Image result for eating kids icon Хоолны нэвтрүүлэг хүүхдийн зөв хооллолтод нөлөөлдөг.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр