Бид тоймлоё, Та унш

2018.10.04 Пүрэв                               9°C   2,567.26   Нүд бүрэлзэн улцайна


Өнөөдөр болох үйл явдал

Чухлыг тоймлоё


Солонгос харласан иргэдэд өршөөл үзүүлнэ

Улсад нь харласан иргэдэд зориулж 10/1-3/31-ны хооронд өршөөлийн аян зарлалаа. Энэ хугацаанд сайн дураараа эх орондоо буцсан иргэдэд хилийн хориг тавихгүй, харин баривчилгаанд өртөн буцвал 10 жил хүртэлх хугацаагаар Солонгост хөл тавихыг хориглоно.

Сурах нэрээр ажилладаг хүмүүстэй ч тэмцэнэ

Аяны хугацаанд хууль бус оршин суугчидтай тэмцэх шалгалтыг чангатгаж, албадан гаргаж, тэдэнд ажил олгосон ААН-д эрүүгийн хариуцлага хүлээлгэж торгоно гэв. Тиймээс харласан иргэд боломжийг ашиглан элдэв хариуцлага хүлээлгүйгээр эх орондоо ирэхийг ГХЯ зөвлөлөө.

Тойм

Солонгос 2016 оноос хойш хууль бусаар оршин суугчидтай хатуу тэмцэж эхэлсэн. Манай улсын иргэд Солонгост харлах буюу хууль бусаар ажиллах нь элбэг байдаг. Иймдээ ч тус улсад харласан гадны иргэдийн тоогоороо 2016 онд Монгол тэргүүлж байжээ.


Роснефть манай улсад ₮23.6 сая хандивлана

Халх голын байлдааны 80 жилийн ойг тохиолдуулан Роснефтийн төлөөлөгчид Монгол дээрх мөнгийг хандивлана гэлээ. Манай улс Халх голын ойг ирэх жил Оростой хамт тэмдэглэх бөгөөд хандивын мөнгийг Халх гол сумын шинэчлэлд зарцуулах юм.


Түрээсийн дугуй скүүтэрээр бүл нэмнэ

2033 он хүртэл үргэлжлэх UBIKE төсөл ирэх онд Ю Скүүтэр гэх түрээсийн мопедоор бүл нэмэх гэнэ. Ю скүүтэр гэх 100% цахилгаан мопед нь нэг цэнэглэлтээрээ 20-30 км замыг туулж, 25 км/ц хурдлах чадалтай байна. Түрээсийн үнэ, байршуулах газар нь одоогоор тодорхойгүй ч түрээсийн дугуйны адилаар апп ашиглан хэрэглэнэ.


Нефтийн үнэ $85 давлаа

Иранд тавьсан Америкийн хориг, Хойд Америкийн худалдааны гэрээнээс үүдэн дэлхийд нефтийн үнэ баррель нь $85.45 болж сүүлийн 4 жилд байгаагүй өндөр үнэд хүрэв. Гэвч Америкийн хориг 11/4-с эхлэн улам чангарах тул нефтийн үнэ $100-д хүрнэ гэж шинжээчид таамаглаад байна. Харин манай нефтийн гол импортлогч Орос нефтийн үнээ $60-т барина гэж өнгөрсөн 5 сард мэдэгдэж байв.


Пентагон, Цагаан ордонд хаяглагдсан хортой захидал

Пентагон болон Цагаан ордонд хаяглагдсан 3 захидал рикин гэх бодис агуулсан байсныг Холбооны мөрдөх товчоо шалгаж байна. Рикинийг ихэвчлэн террорист халдлагад ашигладаг ба үхэлд хүргэх аюултай гэнэ.

Таны сонорт


Намрын нээлтийн барилдаан Бямба гарагт Алдар спорт хороонд болно.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр