Нидерландын цагдаа нар нийслэл Амстердам хотын “Шипхол” нисэх буудал дээр Дэлхийд алдартай, хар тамхины бүлэглэлийн толгойлогчийг баасан гарагт баривчилжээ. Хятад гаралтай Канадын иргэн 56-тай Цэ Чилопыг Мексикийн хар тамхины хаан гэгддэг "Эл Чапо" Гусмантай зүйрлэн “Азийн Эл Чапо” гэж нэрлэдэг байна. Түүнийг Ази тивийн хууль бус наймааны хар тамхины зах зээлд 70 тэрбум ам.долларыг эргэлдүүлж байдаг гэсэн судалгаа бий. Тэрбээр Инторполын хамгийн ихээр эрэн сурвалжлагдаж байгаа гэмт этгээдүүдийн жагсаалтад  багтсан байжээ. Нидерландын цагдаагийн газрын мэдэгдэж буйгаас харахад, Австралийн эрх баригчид “Азийн Эл Чапо”-г баривчлах захиалгыг Интерполд өгсөн ба нэгэнт олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн тул тэдний талд гэмт этгээдийг ойрын үед хүлээлгэн өгөх юм байна.

 

Эх сурвалж: udriintoim.mn