Цагдаа нарын хар тамхитай тэмцэх арга ажиллагаа үр дүнгээ өгч эхэлжээ. Нэг үе хар тамхи хэрэглэсэн залуусыг үйлдэл дээр нь илрүүлэн шалгаж хариуцлага тооцож эхэлсэн. Тэдний дунд дуучид, жүжигчид зэрэг нэр нөлөө бүхий хүмүүс ч байгаа юм.

Тэгвэл энэ удаа цагдаа нар хар тамхи хэрэглэж байгаа хүмүүсийг үйлдэр дээр нь барихаас гадна олноор бөөгнөрөл үүсгэж хар тамхи хэрэглэх эрсдэлтэй орон байр, обьектыг шалгаж эхлээд байна. Шалгалтын явцад сэжигтэй гурван газрыг илрүүлжээ.

Тэдгээр нийслэлийн төв хэсэгт байрлалтай зочид буудал, мөрийтэй тоглоомын газрууд аж. Эдгээр обьщктуудыг хяналтад авч хууль бус хар тамхины эргэлт, хэрэглээг хязгаарлах боломжтой юм.

Эх сурвалж: udriintoim.mn