Бид тоймлоё, Та унш

2019.01.29 Мягмар                                          Image result for sun snow icon -16°C   2,632.72  Өвчин эмгэг ирнэ

Чухлыг тоймлоё


Шуудангаар хар тамхи зөөгчдийг илрүүлэв

Хуулийнхны хамтарсан баг Нигер улсын иргэн Тайландаас ₮300 саяын үнэ бүхий хар тамхи буюу мөс шуудан илгээмжээр оруулж ирснийг илрүүллээ. Сэжигтэн Ш нь 31 настай англи хэлний сургалтын төвд багшилдаг бөгөөд түүнтэй холбоотой 2 гадаадын иргэнийг мөн саатууллаа.

Гэхдээ энэ нь анхных биш

Сүүлийн үед шуудангаар хар тамхи илгээх шинэ арга гарсан бөгөөд 1/8-нд иргэн О-д Нидерландын вант улсаас гэх хаягтай ОУ-ын илгээмжээр мансууруулах бодис ирсэн юм. Энэ мэтээр хар тамхины наймаачдын арга нарийсаж байгаа гэдгийг албаныхан мэдэгдлээ.

Жил ирэх тусам бүл нэмэх хар тамхичид!

Манай улсад 2014 онд 153, 2015 онд 169, 2017 онд 182, 2018 онд 258 хүн хар тамхитай холбоотой гэмт хэргээр шалгагджээ. Энэ төрлийн гэмт хэрэгт ихэвчлэн 16-22 насныхан холбогддог бөгөөд өнгөрсөн онд шалгагдсан хүмүүсийн хамгийн бага нь 13 настай байсан юм. Мөн манай улсын 22 иргэн гадны улсад хар тамхины хэргээр ял эдэлж байна.


Гишүүдийг сонгогчид нь эргүүлэн татдаг болно

УИХ-ын гишүүнийг сонгогчдын ⅓ нь эргүүлэн татах санал гаргавал чөлөөлөх хуулийг АН-ын дарга С.Эрдэнэ санаачиллаа. Тэрээр уг хуулиа ёс зүйгүй, тангаргаасаа няцсан гишүүдэд хамгийн их хамаатай гээд үүний тод жишээ нь ЖДҮ-чид гэлээ. Тус хууль хэлэлцэгдэж эхлээгүй бөгөөд батлагдах эсэх нь ч тодорхойгүй байна. Одоо мөрдөгдөж буй хуулиар гишүүд тодорхой үндэслэл бүхий 5 заалтаар чөлөөлөгддөг юм.


Үнэлэмжээ алдсан Монгол эрчүүд

Эрчүүдийн үнэлэмж, зөв хандлага, тулгамдаж буй асуудлаарх хэлэлцүүлэг боллоо. Энэ онд хийсэн судалгаагаар 1000 хүний 77% нь эрчүүдийг доогуур үнэлсэн бөгөөд нийт гэмт хэргийн 92%-г эрчүүд үйлддэг байна. Үүнээс гадна манай улс эрчүүдийн нас баралтаар дэлхийн 200 орноос 159 бичигддэг ба эмэгтэйчүүдээс 9.5 жилээр богино насалдаг юм.


Оросын компанид тавьсан хоригоо Америк цуцлав

Оросын бизнесмен Олег Дерипаскатай холбоотой хөнгөн цагаан үйлдвэрлэгч 3 компанид тавьсан хоригоо ийнхүү цуцалж, Дерипаскагийн хоригийг хэвээр үлдээлээ. Дерипаска нь Путиний холбоотон гэх үндэслэлээр 2018/4 сард хориг тавиулсан бөгөөд дээрх компаниудад эзэмших хувьцаагаа 50%-аас багассанаар хоригийг цуцалсан байна. 


Хятадад суух Канадын элчин сайдыг эргүүлэн татлаа

Хятадад суух Канадын элчин сайд Жон МакКуллимыг тодорхой шалтгаангүйгээр эргүүлэн татлаа. Гэвч энэ нь Хуавейгийн санхүүгийн менежер Мэн Ванзоуг суллах хүсэлтээс нь болсон байх магадлалтай гэнэ. Мэн Ванзоуг Ираны хоригийг зөрчсөн гэж Америк үзсэн бөгөөд 12/1-нд Канадад баривчилсан юм.

Таны сонорт


Related image Сая ₮-ийн цалинтай 500 ажлын байр зарлагдлаа.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр