Одоогоос жил гаруйн өмнө Герман улсын Дрезден хотноо Туркийн Истанбул дахь Консулын албаны дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар 70 кг геройн тээвэрлэж яваад баригдсан байдаг. Тус бүр нь 500 граммаар боосон 140 багц хар тамхины ханш нь гурван сая евротой тэнцэж байжээ. Тэгвэл тусгай албаны хүрээнд тагнуулын ажил гүйцэтгэж байсан хэмээн мэдэгдсэн Б.Баттүшиг нарт холбогдох шүүх хурал энэ сарын 11-нд болох юм байна. Тэдэнд 11 жилийн ял төлөвлөсөн гэх мэдээлэл байна.

Эх сурвалж:www.udriintoim.mn М.Өнөр