ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх энэ сарын 18-нд тусгай ажиллагаа явуулж, Хятадаас манай улс руу хууль бусаар хар тамхи оруулж ирдэг бүлэг таван этгээдийг баривчиллаа.

Дээрх бүлэг этгээдүүд урд хөршөөс мансууруулах бодис буюу мөсийг оруулж ирэн бусдад худалдан борлуулдаг байжээ.

Түүнчлэн улсын хилээр хууль бусаар оруулж ирсэн мансууруулах бодисыг Орхон аймгийн нутаг дэвсгэрт худалдан борлуулж байсан нэг этгээдийг энэ сарын 12-нд баривчилсан байна.

Одоогоор дээрх хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гэдгийг ЦЕГ-аас мэдээллээ.

Сануулахад, он гарсаар өнгөрсөн гуравдугаар сарын байдлаар Хар тамхитай тэмцэх газраас 108 холбогдогчтой 54 хэргийг илрүүлэн шалгаж байна. Шалгагдаж байгаа этгээдүүдийн 80 орчим хувь нь 18-35 хүртэлх насны эрхэлсэн тодорхой ажилгүй залуучууд байгаа юм.