Их Британийн Хатан хаан Элизабета, түүний нөхөр хунтайж Филип нар Нэгдүгээр сарын 9-ний бямба гаргийн үдийн хойхно Ковид-19-ийн эсрэг вакцины эхний тунг тариуллаа. Эдгээр эрхэмүүд 94, 99 настай.

Дашрамд онцлоход, тус Нэгдсэн вант улсын Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний хэрэглээг зохицуулах агентлаг баасан гарагт Коронавирусийн эсрэг Модерна компанийн вакцинд зөвшөөрөл олгожээ. Энэ нь Их Британид хэрэглэхийг зөвшөөрсөн гурав дахь вакцин болж байна. Өмнө нь Pfizer, BioNTech-ийн хамтран бүтээсэн вакцин, Оксфордын их сургууль, AstraZeneca-ийн эрдэмтдийн бүтээсэн вакцинд зөвшөөрөл олгосон бөгөөд өнгөрсөн оны төгсгөлөөс эхлэн эхнийхийг нь Асрамжийн газар байнга амьдардаг болон 80-аас дээш насны ахмадууд тарьж байгаа. Мөн ирэх долоо хоногоос Коронавирусийн голомтод ажиллаж байгаа эмч сувилагч тэргүүтэй эмнэлгийн 3 сая ажилтанд Ковид-19-ийн эсрэг вакциныг хийх юм.