Оросын олон нийтийн сүлжээний ВКонтакте-ийн нэгэн хуудасны “Бусад амьтад” гэсэн хэсэгт Гэрийн тэжээвэр амьтан тодотголтойгоор нэгэн хүүгийн зургийг оруулж, шинж чанаруудыг нь бичсэн явдал гарчээ.

“Худлаа ярих, хэрэлдэх, хулгай хийх дуртай. Ахмад настныг хүндэлддэггүй. Гэрийн ажилд тусалдаггүй, унших, бичих, сурах дургүй. Өдөржин Ютүб шагайх юмуу гар утсан дээр эсвэл PlayStation-оор л тоглож байхыг хүсдэг. Жаргалтай байлгаж чадах нэгэнд үнэгүй өгнө” гэсэн зарыг Санкт-Петербург хотын нэгэн иргэн оруулсан байжээ.

Хүүгээ хашраах гэсэн үү эсвэл тоглоом наргиа болгосон уу энэ зарыг хүмүүс харж тус сайтын захиргаанд хандсанаар зарыг ямартай ч устгуулсан байна.

Мөн тус зарыг тавьсан хүнийг олж тогтоох, нөхцөл байдлыг тодруулах, мөрдөн шалгах ажиллагаа явуулах гэнэ.

Р.Гэгээ