АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга (манайхаар Гадаад харилцааны сайд) Майк Помпе лхагва гарагт Изриалд гэнэт айлчиллаа. Америкийн төрийн далбааны өнгөтэй амны хаалт зүүсэн Төрийн нарийн бичгийн дарга нь тус улсад Ковид-19-ийн цар тахлын улмаас хил хааснаас хойш хөл тавьсан анхны гадаадын дипломатч болов. Майк Помпе нийслэл Иерусалимд Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху болон эвслийн Засгийн газрын гишүүн Бени Ганч нартай уулзаж Израилийн Баруун эрэг дэх газар нутаг, Дональд Трампын татгалзсан Палестины энхийн төлөвлөгөөний талаар санал бодлоо солилцлоо.  Уулзалтын үеэр Майк Помпе нь Хятад, Иран улсыг шүүмжилж, нэг нь Ковид-19-ийн талаарх мэдээллийг нуун дарагдуулж, нөгөө нь дэлхий даяараа цар тахлын хүнд үед орчихоод байхад ч алан хядах ажиллагааг дэмжиж байна хэмээн мэдэгдлээ. Нэр хүндтэй улттөрийн тоймч Анселел Пефефферийн таамаглалаас харахад, Америкийн төрийн нарийн бичгийн даргын гэнэтийн айлчлал нь Изриал, Хятадын хамтын ажиллагаагааг агшаах, улмаар тус улсыг Хятадын эсрэг “эвсэлд” татан оролцуулах оролдлого байж магадгүй ажээ.

Эх сурвалж: udriintoim.mn