Бид тоймлоё, Та унш

2018.08.28 Мягмар                                       24°C   2,469.79  Өнгө зүс доройтно

Чухлыг тоймлоё


Төрийн ордны нэвтрэх хэсгийг чангатгалаа

Ингэснээр УИХ-ын гишүүн гээд ордонд нэвтэрч буй бүх хүний бичиг баримтыг шалгаж, гар тээшийг рентген төхөөрөмжөөр оруулах юм.

Яагаад?

Төрийн албаны сахилгыг нэмэгдүүлэх гэж. Учир нь шалгалтаар яам агентлагаас архи гарсан тул ордонд нэвтэрч байгаа хүний гар тээшийг рентгенээр оруулж согтууруулах ундаа авч яваа эсэхийг шалгана. Гэхдээ Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг шалгахгүй.

Архи уусан 7 хүнийг халав

ЗГХЭГ он гарсаар ажлын байранд согтууруулсан 7 хүнийг ажлаас халж, зөрчил гаргасан 9 хүнд сахилгын шийтгэл ногдуулжээ.

Тойм

Эдгээр бүх шалгалт нь 8/9-нд ЗТХЯ-ны газрын дарга нар ажлын байрандаа согтуурч нэгийнхээ аминд хүрсэн хэрэгтэй холбоотой. Улмаар шалгалт хийхэд 13 яам, 12 агентлагаас 115 согтууруулах ундаа 21 шил, 11 шатамхай бодис илэрчээ.


Багш нар ажлаа, оюутнууд хичээлээ хаяна

Учир нь сургуулиуд төлбөр нэмсэн шалтгаанаа “орчноо сайжруулж, оюутны хөгжил, багшийн чадварыг дэмжиж, цалинг нь нэмэхэд зарцуулна” гэжээ. Харин оюутнууд үүнийг няцааж, багш нар цалин нэмээгүй гэв. Тиймээс 5 өдөр оюутнууд жагсаж, багш нарын ажил хаялтад 9/3-нд нэгдэн хичээл хаяна гэлээ.


Х.Баттулга Путинтэй уулзана

Тэд 9/11-13-нд Владивосток хотод болох Зүүн бүсийн эдийн засгийн форумын үеэр уулзах гэнэ. Жил бүр болдог уг форум энэ удаад “Оросын алс дорнод бүс: Шинэ бодит байдлыг бүтээх нь” сэдэвтэй гэнэ. Хоёр ерөнхийлөгч хамгийн сүүлд 6 сард ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтаар уулзжээ.


Дэлхийн 9 рекордыг ой тогтоолтын тамирчид шинэчиллээ

Амралтын өдрүүдэд Солонгост болсон ой тогтоолтын тэмцээний 90 медалийн 72-г  манай тамирчид хүртлээ. Тэмцээн бага, өсвөр, насанд хүрэгчдийн 10 ангиллаар явагдсан ба манай улсаас 18 тамирчин оролцсон юм. Тэмцээнд 9 орны 200 тамирчин оролцсон байна.


Афганистан дахь Исламын улс бүлэглэлийн толгойлогчийг устгалаа

Америкийн цэргийн хүчний 9/25-нд хийсэн агаарын дайралтын үеэр Афганистан дахь Исламын улс бүлэглэлийн толгойлогч Абу Саед Оракзай, 10 дайчны хамт амиа алджээ. Исламын улс бүлэглэл 2017/11 сард Ирак, Сири дэх хяналтаа алдаж Афганистан дахь үйл ажиллагаагаа өргөжүүлээд байсан юм.

Таны сонорт


  Машинаа удаан хугацаагаар орхиход анхаарах зүйлс.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр