НМХГ-ын Ар гүнтийн хяналтын цэгээр их хэмжээний Хонин арц нэвтрүүлэх гэж байсныг илрүүллээ. 

Тодруулбал, энэ сарын нэгэнд 05-30 УНД улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэрээс хууль бусаар 20 шуудай ховор ургамал Хонин арцыг түүсэн байжээ. Иймд Эрүүгийн хуулийн дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. 

Арц нь 1-3 метр өндөртэй мөнх ногоон бутлаг ургамал бөгөөд манай орны ойт хээр, шинэс, хушин ой, наранги хад, асгатай ууланд дөрвөн зүйл арц ургана. Хонин арцны шилмүүс нарийхан, хайрслаг сүлжмэл ширхэгтэй ба агаарыг цэвэршүүлэх зорилгоор хот суурин, амралт сувиллын газар тарихад тохиромжтой байна.

Байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дагуу үнэлгээг ургамлын тухайн үеийн жинг килограммаар илэрхийлсэн нэгж дэх ургамлын тоо, хэмжээг тооцоолсон экологи-эдийн засгийн үнэлгээний хувиар тооцно.

 

  Төлбөр ногдох байгалийн ургамал

 

Төлбөр тооцох үзүүлэлт дэх экологи-эдийн засгийн үнэлгээний хувь

Доод Дээд
1.Нэн ховор 25 30
2.Ховор 15 20
З.Элбэг 5 10