Бид тоймлоё, Та унш

2020.02.11 Мягмар                                            2°C  2,754.16  Өнгө зүс доройтно

Чухлыг тоймлоё 


Цагаан сарыг хориглолоо

Улсын онцгой комиссоос Цагаан сарыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа. Хэдийгээр коронавирус Монголд бүртгэгдээгүй ч улирлын томуугийн дэгдэлт 15%-д хүрсэн юм. Мөн Хятадад цагаан сарыг өргөн тэмдэглэсэн нь коронавирус тархах үндэс болсон гэдгийг тус улсын удирдлагууд хүлээн зөвшөөрчээ. 

Нүүрс ч гаргахгүй...

Гашуун сухайт, Ганцмод, Шивээ хүрэн боомтоор нүүрс экспортлохыг 3/2 хүртэл хориглов. Учир нь, Гашуунсухайтаас 130 км-н цаана коронавирусийн 2 тохиолдол бүртгэгдсэн юм. Гэхдээ эдгээр шийдвэрийг ҮАБЗ эцэслэн батална. 

Гэвч ЭЗ-т асар хохиролтой 

Хэрэв ҮАБЗ нүүрсний экспортыг зогсоохыг дэмжвэл улсын төсөв сард ₮200 тэрбумаар тасрах эрсдэлтэй гэнэ. Зөвхөн Гашуунсухайт-Ганцмод боомтоор 2019 онд 34.8 сая тн нүүрс экспортолж, $2.9 тэрбумыг улсын төсөвт төвлөрүүлжээ.


ЭЕШ-ын бүртгэл эхэллээ 

Бүртгэл 4/15 хүртэл явагдах ба бүртгэлийн хугацааг сунгахгүй юм. Бүртгэлийн төлбөрийг банкны интернет гүйлгээний эрхтэй картаар хийх ба мэдээллээ үнэн зөв бөглөснөөр ЭЕШ-ын батламжийн хуудсаа хэвлэн авах боломжтой.


Азийн аваргад зодоглох тамирчид тодорлоо

Чөлөөтийн ААШТ 2/18-23-нд Энэтхэгт болох ба манай улсаас 21 бөх оролцох эрхээ авчээ. Мөн сонгомол бөхийн төрөлд 1 тамирчин хүч үзэх юм. Манай улс 1989 оноос тивийн аваргад оролцож байгаа ба нийт 175 медаль хүртжээ.


Коронавирусээр нас барсан хүний тоо САРС-ыг давжээ

2002 онд дэгдсэн САРС-ын халдвараар 774 хүн нас барсан бол коронавирусээр 40553 хүн халдварлаж, 910 хүн нас бараад байна. Гэвч зарим эрдэмтэд уг тоо үүнээс их байх магадлалтай гэж үзсэн тул ДЭМБ тусгай багийг Хятад руу илгээжээ.

Таны сонорт


 Таныг аз жаргалтай болгох 10 хүнс.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр