Олимпийн хошой аварга, Оросын нэрт гимнастикч Светлана Хоркина Токиогийн олимпийн наадмыг цар тахлын улмаас хойшлуулсан явдлын талаар өөрийн бай сууриа илэрхийлжээ.

“Хүн бүр нэг л амьдрах учир ийм шийдвэр гаргасан нь хамгийн зөв. Олимпийн наадмыг хойшлуулснаар сэтгэл санаа болоод санхүүгийн хохирол амсах ч гэсэн олон хүний эрүүл мэндийг эрсдэлд оруулж хэрхэвч болохгүй. Бид энэ нөхцөл байдлыг сайн ашиглаж, Спортын Арбитрын шүүхэд хандаж, ирэх жил гэхэд тулгамдсан асуудлуудаа шийдэх хэрэгтэй.

Зарим тамирчин ирэх зун яг ирэн дээрээ очих байсныг би үгүйсгэхгүй. Гэхдээ тэд 2021 онд ч гэсэн өөрийгөө ирлэх бас боломжтойгоо үлдэнэ.

Яагаад ийм юм болов оо? гэвэл би өөрийн л бодлоо хэлье. Оросыг, манай тамирчдыг гомдоож болохгүй. Бидний төрийн дуулалд өгүүлдэг шүү дээ, манай эх орныг Бурхан хайрлаж хамгаалдаг гэж. Улс төрийн шинж чанартай бохир дайралтуудаа зогсоох хэрэгтэй.

Миний бодлоор бол энэ нэг талдаа бурханы гэсгээл. Оросын төр засаг, ард түмэн урьдын адил бусдад тусалсаар байх болно. Сайн сайхны төлөө хамтдаа тэмцэх шиг хүчтэй зүйл байхгүй” хэмээн Хоркина өгүүлжээ.

Р.Гэгээ