Цар тахлын үед төр засгийн бүхий л байгууллагууд цаг наргүй ажиллаж байгааг бид мэднэ. Алдаа оноотой шийдвэрүүд эцсийн дүндээ ард түмнээ айхавтар өвчнөөс хамгаалж үлдэнэ гэсэн найдвар гэдгийг ч ойлгож байгаа.

Төр засгийн шийдвэрүүд олны дунд ихээхэн баалуулах тохиолдол байна. Ялангуяа Хотын дарга, тэдний багийнхны шийдвэр, үйл ажиллагаа, хэлж ярьж буй нь алдаа мадаг ихээхэн дагуулах аж.

Цар тахлын үеийн Хотын үйл ажиллагааг Засаг даргаа орлож гардаж яваа хүн бол Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн гэх эр. Тэрээр цахим хуудаст оруулсан бичлэг нь хүмүүсийн дургүй хүргэж эхэлжээ. Өчигдөр тэрээр цахим хуудастаа "Шөнө энд орж /твитерт/ганц нэг хэрүүл хийх бараг амралт аятай бн шүү гэснээс хурал хийж бхад дарга зураг дарчиж..." хэмээн зургааа оруулжээ. Орлогч даргынхаар бол амралт нь хэрүүл гэсэн агуулга харагдаж байна. Олон нийтийн зүгээс "Ийм хариуцлагатай албан тушаалтай хүн хариуцлагатай мэдээлэл оруулах ёстой шүү" гэсэн эелдэг зөвлөгөөг дайжээ.

Эх сурвалж: udriintoim.mn Г.НЯМ