Бид тоймлоё, Та унш

2018.07.16 Даваа                           24С    2,461.61  Бие эрхтний хүч сайжирна


Өнөөдөр болох үйл явдал

  • Гвин гахайны өдөр
  • Хүүхдээ тэврэх дэлхийн өдөр

Чухлыг тоймлоё


Франц 2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга боллоо

Алтан дагина цомын төлөө Хорватын шигшээ багтай тэд тоглож 4:2-р ялснаар 2 дахь удаагаа дэлхийн аварга боллоо. Аваргын төлөөх тоглолтыг Францын ерөнхийлөгч Макрон, Хорватын ерөнхийлөгч хатагтай Грабар-Китарович нараас гадна олон улсын төрийн тэргүүнүүд, алдартнууд үзэж сонирхлоо.

Мөнгөн медальт Хорват

Ердөө 4,2 сая хүн амтай зүүн өмнөд Европын жижиг улс Хорват мөнгөн медаль хүртсэнээр хөлбөмбөгийн түүхэн дээд амжилтаа тогтоолоо. Тэд 1998 оны дэлхийн аваргаар 3 дугаар байранд орж байв.

Алтан дагина цомын хамтаар $38 сая…

Аваргын эзэн Францын шигшээ баг нийт $38 саяыг өвөртөлж буй бол Хорват $28 саяыг хожиж байгаа юм. Энэ жил тэмцээнд нийт $791 саяыг төсөвлөсөн бөгөөд энэ нь 2014 оны төсвөөс 40%-аар илүү дүн юм.

Шилдэг залуу тоглогч: Францын багийн довтлогч Килиан Мбапе

Алтан бөмбөгийн эзэн: Хорватын багийн ахлагч Лука Модрик


Бельги Английг 2:0-р буулган авч, хүрэл медаль хүртлээ

Хөлбөмбөгийн ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Англи Бельги тоглож, Бельги 4 болон 82 дахь минутад Английн хаалганд гоол оруулснаар тэд улсынхаа хөлбөмбөгийн түүхэн дээд амжилтыг тогтоолоо. 1986 оны аварга шалгаруулах тэмцээнд Бельги 4 дүгээр байранд орж байв.


Сэрэмжлүүлэг:

Ихэнх нутгаар бороошиж, зарим нутгаар аянга цахилгаантай усархаг бороо орж байгаа тул үер ус, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.

Таны сонорт


 Хөлбөмбөгийн ДАШТ 2022 Катарт анх удаа өвлийн улиралд буюу 11, 12 дугаар сард болно.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр