Бид тоймлоё, Та унш

2018.03.23 Баасан                                       11°C    2,398.6 9 Өнгө зүс сайжирна.


Өнөөдөр болох үйл явдал

  • Дэлхийн цаг уурын өдөр
  • НИТХ-ын тэргүүлэгчид хуралдана
  • Залуу судлаачдын манлайлал 2018 хэлэлцүүлэг болно
  • “Улсаа аваръя” оффшорт нуусан мөнгийг ил болгох талаар мэдээлэл хийнэ

Чухлыг Тоймлоё


Далай загаснаасаа их хогтой болно

Хэрэв хүн төрөлхтөн энэ чигээрээ далайд хог хаясаар байвал 10 жилийн дараа далай хогондоо дарагдаж, 2050 он гэхэд загаснаасаа их хогтой болохыг эрдэмтэд тогтоожээ.

Үр дагавар нь,

Далайн хог хаягдлын 70% нь байгальд шингэдэггүй хуванцар байгаа нь далайн амьтдыг хордуулж, заримыг нь мөхөлд хүргэж байна.

Манайх далайд гарцгүй, падгүй гэж үү?

Орхон, Сэлэнгэ зэрэг гол мөрөн Хойд мөсөн далайд цутгадаг. Тэгээд ч зөвхөн далай гэлтгүй манай Туул ямар их хогтой харагддаг билээ дээ. Тэгэхээр гол мөрөн маань ширгэж, загас жараахай нь хогноос болоод хорогдох аюул дэлхийд ч байна, Монголд бүр ч их байна.

Тойм

Энэ асуудлыг шийдвэрлэхэд ЗГ арга хэмжээ авах нь чухал ч иргэд өөрсдөө ухамсартай байж байгаль дэлхийгээ хамгаалах үүрэгтэй. Тиймээс хуванцрын хэрэглээг багасгах #NoPlasticChallenge-д бид нэгдэж байна. Та ч бас нэгдээрэй.


Буу, мин-тэй видеог Youtube хорьлоо

Он гарсаар Америкийн 17 сургуульд буутай халдлага гарч хэдэн арван хүүхдүүд амиа алдаад байна. Үүнд YouTube-ийн буу, тэсрэх бөмбөгтэй бичлэгүүд нөлөөлсөн гэж олон нийт үзсэн тул буу ашиглах, угсрахыг тайлбарласан мөн зарж борлуулсан бичлэгийг YouTube хориглолоо.


Оюу Толгойн гэрээг цуцлахгүй бол УИХ-ыг огцруулна

Уг гэрээнд ард түмэн ногдол ашгийг 27 жилийн дараа буюу 2036 онд хүртэнэ гэж заасан. Тэгвэл Н.Энхбаяр тэргүүтэй намууд (МАХН, ИЗНН, МНН, МҮАН) энэ гэрээг “хог” гээд яаралтай цуцлахыг шаардлаа. Хэрэв гэрээг цуцлахгүй бол УИХ-ыг ард түмнээсээ урвасан гэж үзээд тараана гэлээ.


Марк Зукерберг: Намайг уучлаарай

Facebook хэрэглэгчдийн мэдээллийг задруулсан гэх дуулиан гарснаас хойш 5 хоногийн дараа Зукерберг мэдэгдэл хийлээ. Тэрээр “Бид мэдээллээ хамгаалах үүрэгтэй, тэгж чадахгүй бол та бүгдэд үйлчлэх эрхгүй. Ийм зүйл болсонд үнэхээр их харамсаж байна” гээд нийт хэрэглэгчдээсээ уучлалт гуйсан байна.


Монгол биш Хятад хүн мөнгө шилжүүлсэн гэнэ

Швейцарийн дээд шүүхийн тайлбарт, Монгол биш Хятадын иргэн С.Баярцогт руу хэд хэдэн удаа мөнгө шилжүүлсэн гэж Нэг цонх клубынхэн хэллээ. Энэ мөнгө нь Оюу Толгойн гэрээн дараахан С.Баярцогтын дансанд орсон учир Швейцарийн шүүх түүнийг авлига авсан хэрэгт сэжиглэн шалгаж байгаа юм.


Бөхийн өргөөний хаалгыг эвдэллээ

Үндэсний бөхийн холбооны даргын суудлаас болж 20 жилийн настай өргөөний гадна хаалга эвдрэв. Тодруулбал, өнгөрсөн жил холбоо тэргүүнээ сольсон ч экс тэргүүн Р.Нямдорж мөчөөгүй өгөлгүй маргааш үндэсний бөхийн хамгийн том хурал Их Эе-ийг хийнэ гэсэн. Үүнийг хориглох захирамжийг ШШГЕГ өгөхөөр бөхийн өргөөнд очиход Нямдорж хаалгаа нээгээгүй тул хаалгыг эвдэж, дотогш оржээ. Гэсэн ч Нямдорж өрөөний хаалгаа нээсэнгүй, захирамжийг ч авсангүй.


Таны сонорт


Японд харанхуй болсон үед бүжиглэх нь хуулиар хориотой. 


Сэтгэх цаг


Дусал дусал бороотой vдшээр дурласан охиндоо дуу аялан очсон Дондог ямар цэцэг аваачиж өгсөн бэ? 


 Өдрийн тойм Сошиал