Бид тоймлоё, Та унш


2019.08.05 Даваа                                                      20°C  2,666.50  Эд мал арвижна

Чухлыг тоймлоё 


Япон-Солонгосын худалдааны дайн хурцадлаа

Японы ЗГ тусгай материал импортлох эрхтэй улсын жагсаалтаас Солонгосыг хаслаа. Ингэснээр 2 улсын хооронд үүсээд буй худалдааны маргаан хурцдаж, Солонгосын хагас дамжуулагч, дэлгэц зэргийн үйлдвэрлэлд хүндрэл үүсээд байна. 

Худалдааны дайн юунаас болж эхлэв? 

Япон 7/1-нд Солонгос руу гаргах өндөр технологийн материалдаа хориг тавьснаар худалдааны маргаан эхэлсэн. Хоригийн шалтгаан тодорхойгүй байгаа ч Солонгос улс зэвсгийн экспортдоо хяналт тавьж чадахгүй Хойдод зэвсэг наймаалж байгаа гэж үзжээ. Улмаар Солонгосын компаниуд Японы барааг худалдаалахаас татгалзаж, Япон машинд бензин өгөхгүй бойкотлоод байна.  

Солонгосын ЗГ юу гэв? 

Хариуг нь барина гэсэн. Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин “Япон хүчирхэг эдийн засагтай  ч бидэнд хариу цохилт өгөх арга бий. Нөхцөл байдлыг дордуулсны гол буруутан Япон тул цаашид гарах бүх үр дагаврын хариуцлагыг хүлээх ёстой” гэлээ. Японы хоригийг эсэргүүцсэн Солонгосын 2 иргэн өөрийгөө шатаасан ба 1 нь амь насаа алджээ. 


“Дуулгавартай жолооч” А бүсэд нэвтэрнэ 

УБ-ын замыг А, В, С бүсчлэлд хуваах журам энэ сараас хэрэгжих ба орон нутгийн дугаартай машиныг А, В бүсэд 07:00-17:00 цагт нэвтрүүлэхгүй байх асуудлыг судалж байна. Бүсчлэлд хуваах асуудалд иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа ч албаныхан хууль дүрмээ биелүүлж, торгуулиа хугацаанд нь төлдөг жолооч А, В бүсэд чөлөөтэй нэвтрэх боломжтой гэсэн юм. Одоогийн байдлаар 10-аас дээш удаагийн торгуулиа төлөөгүй 60 мянга гаруй жолооч байна.


Авлигад идэгдсэн Монгол  

Хагас жилийн байдлаар авлигын гэмт хэргийн улмаас улсад ₮11 их наядын хохирол учирсан гэж АТГ мэдээллээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад үүний ₮376 саяыг төлүүлж, ₮129 тэрбумаар үнэлэгдэх хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжилжээ. Харин авлигын гэмт хэрэгт холбогдсон хүмүүст ямар хариуцлага тооцсон нь тодорхойгүй байна.


Араб эмэгтэйчүүд хүссэн үедээ аялдаг боллоо 

Саудын Арабын шинэ хуульд 21-ээс дээш насны эмэгтэй эрэгтэй асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр гадаад руу аялахыг зөвшөөрлөө. Тус улсын эмэгтэйчүүд гадаад паспорт мэдүүлэх, аялахдаа аав, нөхөр, эрэгтэй хамаатнуудаасаа зөвшөөрөл авдаг байсан юм. Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү эмэгтэйчүүдийг дэмжих бодлого баримтална гэдгээ амласнаар хүйсийн ялгаварлан гадуурхалт арилж байна. Жнь: 2017 онд анх удаа эмэгтэйчүүд машин барихыг хуулиар зөвшөөрчээ.


Тайландад цуврал дэлбэрэлт боллоо

Бангкок хотод 8/2-нд цуврал дэлбэрэлт болж 4 хүн гэмтлээ. Мөн цагдаа нар 1 жижиг бөмбөгийг дэлбэрэхээс өмнө аюулгүй болгосон ба дэлбэрэлтийг хэн, ямар зорилгоор үйлдсэн нь тодорхойгүй байна. Тус хотод Зүүн өмнөд Азийн орнуудын холбоо буюу АСЕАН-ы уулзалт болж байгаа юм. Дэлбэрэлт ОУ-ын нисэх буудал, АСЕАН зохиогдож буй ЗГ-ын ойролцоо болсон байна. Тайландад жагсаал, төрийн эргэлт, ЗГ-тай холбоотой улс төрийн хүчирхийлэл үйлдэгддэг ба 2017 онд цэргийн арми ЗГ-ыг гартаа авсныг эсэргүүцсэн цуврал дэлбэрэлт болж 21 хүн гэмтжээ.

Таны сонорт


Image result for lamp icon Энэ сарын цахилгааны хязгаарлалтын хуваарь.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал  


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр