Харилцаа холбооны зохицуулах хорооноос Засгийн газар, УОК, ЭМЯ, ХӨСҮТ-ийн мэдээлэл, гаргасан шийдвэрийг мэдээллийн нэг урсгалаар өгөхөөр боллоо.

Мөн веб сайтын үйлчилгээ эрхлэгчдэд коронавирусийн халдвартай холбоотой мэдээ, мэдээлэл нийтэлсэн тохиолдолд уншигчид сэтгэгдэл бичих боломжгүй тохиргоо хийхийг зөвлөсөн байна. 

Түүнчлэн твиттер, фэйсбүүкт худал, хуурмаг мэдээлэл түгээсэн этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэн хаягийг нь устгаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж мэдэгдлээ. 

Манай улсад фэйсбүүкийн хоёр сая гаруй идэвхтэй хаяг байгаа ба хэрэглээгээрээ өнгөрсөн онд Азид нэгд, дэлхийд 10-т бичигджээ.