Бид тоймлоё, Та унш

2019.08.02 Баасан                                                    29°C  2,666.00  Нас ахар болно

Чухлыг тоймлоё  


Туйлын туяа татсан Норвеги

Цувралаар хүргэж буй дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын тойм мэдээ Норвегиор үргэлжилж байна. Өвлийн тэнгэрт нь туйлын туяа татаж, зундаа 24 цаг нартай байдаг Норвегид таныг юу хүлээж байгаа вэ? 

Өндөр цалин, үнэгүй боловсрол

Тус улсад гэмт хэрэг бараг гардаггүй ба унадаг дугуйгаа түгжилгүй орхисон ч хэн ч хулгайлахгүй. Мөн өдөрт 7.6 цаг ажиллаад сард ₮13.6 саяын цалинтай бөгөөд гадны иргэдэд голдуу гэрийн туслах ажил олддог байна. Хамгийн гайхалтай нь гадаад, дотоод гэлтгүй бүх иргэд ЕБС, коллеж, их сургуульд үнэгүй сурах боломжтой. Гадаад оюутнууд 7 хоногт 20 цаг, баярын өдрөөр бүтэн цаг ажиллах эрхтэй байна. 

Гэвч амьдралын өртөг өндөр

Хүн бүр сард 45%-н татвар төлдөг ба нийтийн тээвэр, орон сууц өндөр үнэтэй. Тухайлбал, хот хоорондын галт тэрэгний хамгийн хямд тасалбар ₮266 мянга, хот доторх нь ₮10 мянга, метро ₮80 мянгын үнэтэй. Харин хотын төвийн орон сууцны сарын түрээс ₮2.7-4.5 сая, хотын захаар ₮2.1-3.5 сая байна. 

Дэлхийн хаана ч амьдарсан танд үргэлж аз таарах болтугай. 


Ерөнхийлөгчийн айлчлалын тухай

Ерөнхийлөгч Х.Баттулга, Доналд Трамптай ганцаарчилсан уулзалт хийж, 2 улсын стратегийн түншлэлийн тухай тунхаглалыг гаргалаа. Уулзалт 5 минут орчим үргэлжлэх товтой байсан ч 40 минут үргэлжилж, Трамп оёмол сүлжмэл бүтээгдэхүүнийг Америк руу татваргүй экспортлох хуулийг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн байна. Ерөнхийлөгчийн Америкт хийж буй 8/3-нд дуусна.


Даншиг наадам хойшиллоо

Жил бүр 8 сарын эхний 7 хоногт зохиогддог Даншиг наадам Хүрээ цам хойшилж, 9/6, 7-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохиогдохоор боллоо. Наадам хойшилсон шалтгаан тодорхойгүй байгаа ба Даншигийг үзэхээр ирсэн жуулчид “сэтгэл гонсгор хоосон буцахаар болсон” гэдгийг жуулчны компаниуд хэлж байна. Тус наадмыг жилд дунджаар 1000 гаруй жуулчин үздэг юм.


Японд хэт халалт боллоо

Өнгөрсөн 7 хоногт 30С-аас дээш халсны улмаас 11 хүн амиа алдаж, 18-65 насны 5000 гаруй хүн эмнэлэгт хүргэгджээ. Амиа алдсан иргэдийн дунд соёл амралтын хүрээлэнд амьтны хувцас өмсөж сурталчилгаа хийдэг залуу байсан учир энэ зуны амьтны хувцастай бүх үйл ажиллагааг цуцалсан байна. Японд өнгөрсөн зун 41.1 хэм хүртэл халж 77 хүн амиа алдсан юм. 


Осама Бин Ладены хүүг устгалаа 

Аль Кайда бүлэглэлийн толгойлогч агсны хүү Хамза бин Ладеныг Америкийн ЗГ-ын оролцоотойгоор устгажээ. Гэхдээ түүнийг устгах ажиллагаанд Америк ямар үүрэг гүйцэтгэсэн нь тодорхойгүй байна. Энэ оны эхээр Хамзаг Аль Кайдагийн толгойлогч болж эцгийнхээ өшөөг авахаар бэлтгэж байгаа гэж Америк мэдэгдэж, байгаа газрыг нь зааж өгсөн хүнд $1 саяын шагнал амласан юм. Гэвч хэвлэлийн мэдээлснээр үүнээс өмнө Хазмаг устгасан байх магадлалтай гэнэ.

Таны сонорт


Image result for movie icon Энэ онд Монголд нээлтээ хийх кинонууд.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал  


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр