Бид тоймлоё, Та унш

2019.11.19 Мягмар                              -10°C 2,702.99 Идээ ундаа элбэг олдоно

Чухлыг тоймлоё 


Үндсэн хуулийн өөрчлөлтийн эхийг Ерөнхийлөгчид өргөн барилаа

Хуульд заасны дагуу уг эхийг Ерөнхийлөгч баталгаажуулах ёстой. Үндсэн хуулийн 19 зүйл, 36 заалтад өөрчлөлт оруулсан ба МАН дангаараа баталсан юм.

Ерөнхийлөгч хориг тавих уу? 
Магадлалтай. Учир нь, 4 сайд давхар дээлтэй байхыг зөвшөөрсөн заалтад хориг тавих асуудлыг судалж байгаа гэж Ерөнхийлөгчийн тамгын газар мэдэгдсэн юм. Ерөнхийлөгч давхар дээлнээс бусад өөрчлөлтийг дэмжиж байгаа гэв.

Гэхдээ өөр хуульд хориг тавина
НДШ-г 2%-р нэмэх шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавина гэж мэдэгдсэн. Гэвч Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, “Хэрэгжээд 2 жил 7 сар болсон хуульд хориг тавьж болдоггүйгээ мэдэж байгаа болов уу. Энэ нь үнэндээ ОУВС-ын хөтөлбөрт хориг тавьж байна гэсэн үг” гэлээ.


Цэцийн дарга чөлөөлөгдөх хүсэлт гаргалаа 

Түүний хүсэлтийг 11/22-нд Цэцийн хуралдаанаар шийдвэрлэх ба чөлөөлөгдсөн ч Цэцийн гишүүн хэвээр үлдэх юм. Д.Одбаяр нь 2016 онд УИХ-аас санал болгосны дагуу Цэцийн гишүүн болж, 2017/6 сард даргаар томилогдсон байна. Дараагийн даргыг Цэцийн гишүүд хэлэлцэж, олонхын санал авсан хүнийг сонгох хуультай юм.


Хулгайч Монголчууд

Вьетнамын цагдаа нар Япон жуулчдын гар утас, бэлэн мөнгийг хулгайлсан 20-34 насны Монголын 6 иргэнийг баривчилжээ. Тэдний 4 нь эрэгтэй ба тус улсын хуульд зааснаар хулгайн эд зүйл $87-с үнэтэй бол 15 хүртэлх жилийн ял оноодог байна. Гэвч баривчлах үеэр 2 эмэгтэйгээс $534-ын бэлэн мөнгө олджээ.


Чингис хаан одонт анхны хамтлаг

Энэ жилийн Чингис хаан одонгийн эзнээр The Hu хамтлаг тодорлоо. Шагналыг Чингис хааны мэндэлсэн өдөр буюу 11/27-нд олгох юм. Хүннү рок чиглэлээр бүтээл туурвидаг тус хамтлагийн Wolf Totem дуу нь 4 сард Биллбоардын хард рок дууны жагсаалтыг тэргүүлсэн бол Yuve Yuve Yu дуу нь 7-рт бичигджээ.


Жагсаалыг эсэргүүцэх шинэ төхөөрөмж

Хонг Конгийн цагдаа нар анх удаа жагсаалын эсрэг нам давтамжтай чимээ гаргах төхөөрөмж хэрэглэлээ. Гэвч ажиглагчид энэ нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үзсэн юм. Харин цагдаагийн газар зөвхөн дохиоллын зориулалттай гэсэн ба уг төхөөрөмж нь 300 м хүртэлх зайд сонсогддог байна.

Таны сонорт


Related image Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулс, Орхон-Сэлэнгийн бэлчрээр өнөөдөр ялимгүй цас орно.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал  


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр