Бид тоймлоё, Та унш

2019.04.05 Баасан                                            8°C   2,632.00  Эрлэг лугаа учирна

Чухлыг тоймлоё


Налайх-Чойрын уулзвар хүртэлх замыг 4/15-аас хаана

Учир нь тус замыг Хятадын ЗГ-аас олгож буй $1 тэрбумын хөнгөлөлттэй зээлээр шинэчилж байгаа юм. Энэхүү 20.9 км хатуу хучилттай зам нь хурдны замын шаардлагыг хангасан байх ба 11 сард бүрэн ашиглалтад орно.

Суудлын тэрэг түр замаар

3.5 тн-с бага жинтэй ачааны болон 8-с доош хүний суудалтай машиныг Гачууртаас-Налайх, Чойрын уулзвар хүртэлх чиглэлд гаргасан түр замаар зорчуулна. Иймд шороон замаар зорчихдоо аюулгүй байдлаа хангаж, тэмдэг тэмдэглэгээний дагуу хөдөлгөөнд оролцохыг сануулж байна.

Том машин тойруу замаар

Зүүн аймаг болон Дорноговь, Говьсүмбэр, Багануур, Багахангай, Налайх, Тэрэлж рүү явж буй ачааны болон 8-с дээш хүний суудалтай машин Төв аймгийн замаар зорчих юм. Налайхын зам нь 1953 онд Хятадын төмөр замын тулгуур зам болгож тавигдсан байна. Олон жил засварлагдаагүй эвдэрсэн тус замаар жилд 600-700 мянган жуулчид зорчдог гэнэ.


Монгол репперүүд Тайландад хулгай хийжээ

Манай улсын 3 иргэн 3/11-нд Тайландын галт тэргэнд явсан Словакын жуулчны түрүүвчийг хулгайлжээ. Цагдаа нарын хэлснээр тэднийг хяналтын камерын бичлэгээр олж баривчилсан ба 2 нь алдартай реппер гэнэ. Сэжигтнүүд хөл хөдөлгөөн ихтэй худалдааны төв, галт тэрэгний буудал зэрэг газарт гадаадын жуулчдын эд зүйлсийг хулгайлдаг байсан ба тэд Тайланд руу 1-4 удаа зорчиж байжээ.


Аминаас үнэтэй уул уурхай

НМХГ-аас Налайхт нүүрс олборлодог 20 ААН-д шалгалт хийхэд байгаль орчин сүйтгэсэн, ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ хийгээгүй, эрүүл, аюулгүй ажиллагааг биелүүлээгүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Үүнээс үүдэн осолд орсон иргэд хохирч, буруутай этгээд хариуцлагын ард үлддэг ба сүүлийн 10 жилд Налайхын уурхайд 137 осол гарч, 126 хүн амиа алджээ. Иймд НМХГ-аас дээрх зөрчилтэй ААН-ийн үйл ажиллагааг зогсоох, тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлт үйлдэж, нийт ₮53.850.000 мянгаар торгожээ.


Хогийн саванд бус дэлгүүрийн лангуунд

Сиркл К-10 салбар хугацаа хэтэрсэн хотдог амтлагч, хэрэглээнээс хасагдаад 8 хоносон нэрийн талх, 3 сар орчим хугацаа хэтэрсэн бэлэн гоймон зарж байжээ. Иймд НМХГ эдгээр бүтээгдэхүүнийг газар дээр нь устгаж, торгосон байна. Энэ мэт гадны дэлгүүрүүд хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүн худалдаалах явдал удаа дараа гарч байгаа ба өнгөрсөн 10-р сард 4 замд байрлах Ханамара гэх дэлгүүр хугацаа нь дуусаад 2-3 жил болсон бүтээгдэхүүн худалдаалж байсныг илрүүлсэн юм.


Хүний тархитай сармагчин

Хятад, Америкийн эрдэмтэд хамтран 11 сармагчны тархины генийг хүний генээр өөрчилжээ. Ингэхэд сармагчингуудын хариу үйлдэл хурдан болж ой санамж нь сайжирсан байна. Уг судалгааны дүнд хүний мэдрэлийн системийн доройтол, нийгмийн зан араншингийн өвчин зэргийг анагаах аргыг олох боломжтой гэнэ. Хүний ген нь тархины хөгжил болон хэмжээнд голлох нөлөөтэй бөгөөд мутацад орсноор тархи жижгэрэх өвчинд хүргэдэг байна.

Таны сонорт


Image result for lamp icon Урсгал засвартай холбоотойгоор өнөөдөр цахилгаан хязгаарлах газрууд.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр