ХЗДХ-ийн сайд С.Бямбацогтын санаачилгаар Монголын хуульч эрдэмтдийн үндэсний анхдугаар чуулганыг тавдугаар сард зохион байгуулах гэж байна. Энэхүү чуулганыг зохион байгуулах ажлын хэсгийг ХЗДХ-ийн Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан ахалж байгаа юм.

Хуульч эрдэмтдийн анхдугаар чуулганыг зохион байгуулснаар салбарын эрдэмтдийн харилцаа холбоо бэхжиж, эрдэмтэн судлаачдын бүтээлийг олон нийтэд таниулах, тэдний дуу хоолой, оюуны нөөц боломжийг ашиглах боломж нээгдэх юм. Түүнчлэн чуулганы үеэр хуульч, эрдэмтдийн бүтээлийн үзэсгэлэн гарна.

Эх сурвалж: http://immigration.gov.mn