Бид тоймлоё, Та унш

2018.05.02  Лхагва                                          20°C   2,402.86 Өнгө зүс доройтно


Өнөөдөр болох үйл явдал

  • Туна загас хамгаалах өдөр
  • Сувилагчдаа сонсоё хэлэлцүүлэг Төрийн ордонд болно
  • НМХГ-ын байцаагчид даргатайгаа холбоотой мэдээлэл хийнэ

Чухлыг тоймлоё


Цалин нэмэхийг шаардаж 5,000 хүн талбайд жагслаа

Автозамчид, эмч, багш, мал эмнэлгийнхэн, УДЭТ-ын уран бүтээлчид зэрэг төрийн алба хаагчид нэгдэж, Үйлдвэрчний эвлэлийн холбоо жагсаалыг зохион байгууллаа.

Хэрэв цалин нэмэхгүй бол ажил хаяна

Нийт төрийн алба хаагчдын цалинг нэмж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 400 мянга болгохгүй бол орон даяар ажил хаяна гэлээ. Шаардлагаа УИХ, ЗГ-т хүргүүлсэн ба энэ сарын 9-ний дотор хариу өгөхийг шаардсан юм.

ЗГ цалинг үе шаттайгаар нэмчихнэ гээгүй билүү?

Уг нь тийм. Гэхдээ одоогоор нэг ч төрийн алба хаагчийн цалин ганц ч төгрөгөөр нэмэгдээгүй хэвээр байна. Өнгөрсөн оны багш, эмч нарын жагсаалыг намдаахын тулд ЗГ нийт төрийн албан хаагчдад ₮300 мянгыг олгосон.

Тойм

МУ-ын цалингийн доод хэмжээ Солонгосоос 11.7 дахин бага байгаа нь улсынхаа залуу ажиллах хүчнийг Солонгост алдах гол шалтгаан болж байна. Нөгөө талаар манай улс ОУВС-ын хөтөлбөрт хамрагдсан учир цалин нэмэх боломжгүй ч эдийн засагтайгаа уялдуулж нэмэхийг хичээнэ гэсэн юм.

 


Сургалтын төлбөрийн зээлийг шинэ журмаар олгож эхэллээ

Ингэснээр оюутан урт хугацаатай, хүүгүй, хамтран зээлдэгч шаардахгүй сургалтын төлбөрийн зээлийг Боловсролын зээлийн сангаас өчигдөр авч эхэллээ. Зээл авсан оюутан суралцах хугацаандаа ямар ч төлбөр төлөхгүй ба төгссөнийхөө дараа 6 жилийн хугацаанд төлж дуусгана. Энэхүү зээлийг бакалавр, магистр, доктор гээд бүх л оюутнууд авах боломжтой.

 


Францын музейн ихэнх зураг хуурамч байжээ

Этьен Террусын музейн 140 уран зурагны 82 нь хуурамч байсныг шинжээчид илрүүлжээ. Зарим зурагт алдарт зураач Террусыг амьд байхад баригдаагүй барилгуудыг дүрсэлсэн бол заримынх нь гарын үсгийг бээлийгээр арчихад л арилж байсан гэнэ. Одоогоор хуурамч зураг үйлдсэн этгээдүүдийг илрүүлэхээр мөрдөн байцаагчид ажиллаж байна.

 


Японы дуулиант оргодол баригджээ

Хулгайн хэргээр ял эдэлж байсан 27 настай Тацума Хирано сарын өмнө шоронгоос оргосон байна. Түүнийг баривчлахын тулд 6,000 гаруй цагдаа үнэрч нохой, дрон, нисдэг тэрэг зэргийг ашиглаж, түүнийг тасралтгүй 21 хоног хайжээ. Ингээд түүнийг энэ 7 хоногийн эхээр барьсан ба хэрхэн оргосныг нь асуухад далай гатлан 56.1км сэлсэн гэжээ.

 

Таны сонорт


 Ердөө 5-хан ширхэг хатаасан хар чавга хүний биед шаардлагатай эслэгийн 13%-ийг хангадаг.

Өдрийн тойм статистик


Өдрийн тойм Сошиал




Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр