Бид тоймлоё, Та унш

2018.07.09 Даваа                           23°C    2,463.31  Жаргал үргэлжид ирнэ


Өнөөдөр болох үйл явдал

  • Загварын өдөр
  • Хүүхдийн сурын харваа эхэлнэ

Чухлыг тоймлоё


Бензиний үнэ ₮30-130 нэмэгдлээ

Гэхдээ зөвхөн хотын захын ШТС-ууд нэмсэн байгаа юм. Тодруулбал, АИ92 Яармагийн орчимд байрлах МТ колонкт ₮1830, Петровист ₮1800, Шунхлайд ₮1795, Тэс петролиумд ₮1800 байна.

Яагаад нэмэв?

Орос 6 сард манай улс руу орох шатахууны хилийн үнийг $61, дизель түлшийг $46-аар  нэмсэн гэж албаныхан хэллээ.

Сайдаа хэлснээ саная!

Салбарын сайд Д.Сумъяабазар 3/15-нд “Одоо шатахууны үнийг нэмэхгүй, буурах ёстой. Өмнөх шиг худлаа хэлбэл би хариуцлага тооцож чадна” гэж байв.

Тойм

Он гарсаар бензиний үнэ 3 удаа нэмэгдээд байна. Жнь: Цагаан сарын өмнө ₮30-170 нэмэгдэж байв. Уг нь ЗГ 92, 80-ын онцгой албан татварыг тэглэснээр 2018 оны төсвийн орлого ₮68 тэрбумаар тасалдсан байдаг. Тэгвэл төрийн томчууд загнаж нэг үзээд, аргадаж нэг үзээд дийлддэггүй ШТС-ын эздийг яах вэ?


Морь биш машин уралддаг явдлыг болиуллаа

Энэ жил гандуу, тоосжилт их байгаа тул морин уралдааныг машинаар дагуулахгүй гэж шийдвэрлэлээ. Харин эмнэлгийн машиныг уралдааны зам дагуу өртөөчлөн байрлуулж, зөвхөн шууд дамжуулах ТВ-ийн машиныг дагахыг зөвшөөрчээ. Түүнчлэн хамгийн хол уралддаг их насны морьдын замыг бариа хүртэл камержуулжээ. Энэ нь уралдааныг маршрутын дагуу явуулж, хүүхдийг санаатай унагадаг зөрчлийг дүрсжүүлэх зорилготой.


Хот хоорондын тээврийн үнэ нэмэгдэнэ

Бензиний үнэ нэмэгдсэн учир автотээврийн байгууллагынхан 7/10-аас хот хоорондын тээврийн үнийг ₮2000-12000-р нэмэхээр болжээ. Мөн төв, баруун, зүүн чиглэлийн аймаг руу ачих ачааг 1кг тутамд ₮300-800-р нэмэхээр боллоо. АН-ын гишүүд үүнтэй  холбоотойгоор ЗГ-т бензиний үнийг бууруулж, хот хөдөөгийн үнийн зөрүүг арилгах шаардлага хүргүүлжээ.


Хятадад албан ёсоор бэлгийн боловсрол олгож эхэллээ

Манайхтай адил Хятадад энэ сэдвийг хөндөх дургүй гэнэ. Гэвч залуус энэ тухай мэдлэггүйгээс болж өөрийгөө хамгаалах чадвар, хувь хүний хөгжил доройтдог байна. Иймд Хятадын ЗГ хүйсийн тэгш эрх, бэлгийн чиг баримжаа, хамгаалалт болон халдварын тухай бодит түүхийг багтаасан сургалтыг бүх насныханд олгохоор болжээ.


ЕХ Орост тавьсан ЭЗ-ын хоригоо сунгалаа

Орос 2014 онд Крымийн хойгийг эзэлж, Украины зүүн хэсэгт цэргийн мөргөлдөөн гаргасан. Үүнээс болж 2014 онд ЕХ эдийн засгийн хориг тавьсан юм. Гэтэл энэ сард дуусах байсан уг хоригийг 2019 оны 2 сар хүртэл сунгалаа. Ингэснээр Оросын 5 банк, 3 эрчим хүч, 3 батлан хамгаалах компани ЕХ-ны зах зээлд нефть, зэвсэг зэрэг бараа худалдах боломжгүй боллоо.  

Таны сонорт


 Оффистоо ургамал тарих нь анхаарал төвлөрөх чадварыг сайжруулж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр