Бид тоймлоё, Та унш

2019.08.13 Мягмар                                                      21°C  2,668.86  Жаргал ирнэ

Чухлыг тоймлоё 


Эрх чөлөөний эх орон Америк

Америк нь эдийн засгаараа дэлхийд тэргүүлэгч орон бөгөөд 1 хүн жилд $117 саяын орлого олох боломжтой байна. Мөн дэлхийн аль ч орны иргэн ажил хийж, бизнес эрхэлж болно. 

Дэлхийн боловсролыг эндээс 

Харвард, Йель, Стэнфорд, Чикаго, Массачусетс зэрэг дэлхийн шилдэг их сургуулиуд Америкт бий. Гэвч сургалтын төлбөр өндөр ба 1 оюутан дунджаар ₮99 саяын зээлтэй төгсдөг байна. Мөн орон сууц худалдаж авахад хямд бөгөөд сонголт ихтэй. Тухайлбал, орон сууцны түрээс ₮2.7-5.5  сая бол худалдаж авахад метр кв нь ₮5-6.8 сая. 

Гэхдээ… 

Баян, ядуугийн ялгаа, арьс өнгөөр ялгаварлах үзэл их. Мөн гэмт хэргийн гаралт өндөр ба хүн амины хэрэг, халдлага их гардаг байна. Тухайлбал, 100 мянган хүн тутамд 4.9 аллагын хэрэг ногддог. Үүнээс гадна Нью Йорк, Чикаго, Лос Анжелес зэрэг томоохон хотын гудамжинд хог хаясан байх нь элбэг. 


Тэр хэний бөх вэ?

Наадмаар шөвгийн 16-д шалгарсан бөхчүүдийн 2 нь допинг хэрэглэсэн нь үнэн гэж Үндэсний бөхийн салбар хорооноос мэдэгдлээ. Нэгээс нь 5 төрлийн, нөгөөхөөс нь 1 төрлийн хориотой бодис илэрчээ. Гэхдээ тэдний нэрийг одоогоор зарлахгүй ба 10 хоногийн дотор дахин Б сорьцын шинжилгээ өгөх хүсэлт гаргах эрхтэй юм. Хэрэв заасан хугацаанд хүсэлт гаргахгүй бол нэрсийг нийтэд зарлана. Одоогоор шинжилгээ өгсөн 16 бөхөөс аварга Э.Оюунболд ганцаараа мэдэгдэл хийгээгүй байна. 


Яараад яахав дээ!

Иргэдийн аялал, зугаалга үргэлжилж, 9/1 болох буйтай холбоотойгоор хөдөлгөөн ихсэж, зам тээврийн осол нэмэгдэж байна. Жнь: өнгөрсөн 7 хоногт зам тээврийн ослоор 11 хүн амиа алдсаны 2 нь бага насны хүүхэд байгаа юм. Орон нутгийн замд гарсан ослын дийлэнх нь хурд хэтрүүлсэн байгаа учир аюулгүй байдлаа хангаж, дүрмээ баримтлан оролцохыг ТЦА-аас зөвлөлөө. 


Энэтхэгт дахин гамшиг боллоо 

Борооны улирал тохиож буйтай холбоотойгоор 4 мужид үер, хөрсний нуралт үүсэж 152 хүн амиа алдаж, 17 хүн сураггүй боллоо. Одоогоор 2200 гаруй хүнийг хорогдох байранд оруулсан ба иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжилж байна. Энэтхэг, Непал, Пакистан, Бангладешт 7 сард мөн их хэмжээний бороо орж 227 хүн амиа алдсан юм. Борооны улирал 9 сарыг хүртэл үргэлжилнэ.


Солонгос худалдааны итгэлт түншийн жагсаалтаасаа Японыг хаслаа

Тэд Япон ОУ-ын худалдааны хэлэлцээрийг зөрчин экспортод нь хориг тавьсан гэж үзжээ. Ингэснээр Япон руу бараа экспортлох хүсэлтэй Солонгосын компаниудын бүрдүүлэх бичиг баримт, хүсэлтийн хариу ирэх хугацаа сунгагдаж байна. Тус шийдвэр 9 сараас хэрэгжинэ. Японы ЗГ 7/1-нд Солонгос руу гаргах өндөр технологийн материалд хориг тавьснаар худалдааны дайн эхэлсэн юм. 

Таны сонорт


Image result for thunder icon Төв, говь, зүүн аймгийн зарим газраар өнөөдөр дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал  


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр